Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын иргэн З.Энхболд цагдаад гомдол гаргажээ


УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын иргэн хүнийхээ хувиар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст , иргэн М.Наранбаатарын талаар гомдол гаргасан байна.  Тэрээр цагдаагийн газарт өгсөн өргөдөлдөө “Би МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарын удирдлагын арга барил, ажлын сахилга, хариуцлагатай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл М.Наранбаатар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний нэр төрийг гутаах зорилготой илт худал, гүжирдлэгийг олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж байна” гээд үүнийгээ дараах браимтуудаар тодруулжээ.
 
Тодруулбал, “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд МҮОНРТ-ийн 2015 оны төсвийг танасан. Гэтэл УИХ-ын энэ шийдвэрийг мушгин гуйвуулж, хувийн өш хонзонгоор асуудалд хандаж байна гэж гүтгэсэн”, “2014 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулган дээр хийсэн миний залруулгын агуулгыг буруутган өөрийнхөөрөө тайлбарласан”, “Надтай ямар ч холбоогүй зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг УИХ-ын даргын үйл ажиллагаатай холбосон”, “М.Наранбаатар тэргүүтэй МҮОНРТ-ийн удирдлагад хандан хэлсэн шүүмжлэлийг гуйвуулж ард түмнийг доромжиллоо хэмээн бодит байдалд үл нийцэх гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд тараасан” зэргийг дурдсан байна.
Мөн “2008 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдийн талаар “Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэсэн үлгэрийн нэвтрүүлэг явуулж өгөөч гэж М.Наранбаатараас миний бие хүссэн гэж худал мэдээлэл тараасан”, “Наранбаатараа шоронд орох уу, өргөдлөө өгөх үү” гэсэн асуултыг МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн даргаар дамжуулан намайг асуулгасан мэтээр илт гүтгэлэгийн чанартай мэдээлэл тарааж байна” гэжээ. Эцэст УИХ-ын дарга  “Миний бие Монгол Улсын иргэний хувиар нэр төрөө сэргээлгэхээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
ИЧМЭЭР ЮМ ЗОВМООР ЮМ ТӨРИЙН ТЭРГҮҮН НЭГ МУУ АРДЫГАА МУУЛААД СУУЖ БАЙХ ЗАВ БАЙНА ДАА
Хамгийн их уншсан