Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгост довтлох төлөвлөгөөг Ким Чен Ун баталжээ


Умард Солонгос улс Өмнөд хөрш рүүгээ довтлох төлөвлөгөө гаргаж удирдагч Ким Чен Ун нь баталсан гэнэ. Энэ төлөвлөгөөгөөр бол умардынхан ердөө долоо хоногийн дотор буюу америкийн холбоотнууд нь ирж туслахаас өмнө Өмнөд Солонгосыг эзлэн авахаар төлөвлөжээ хэмээн Сөүлийн  Joongang Daily сонин бичсэн байна. Үүнийг умардаас зугтааж гарсан нэгэн баталж энэ төлөвлөгөөг бүр 2012 оны наймдугаар сарын 25-ны өдөр Вонсанд болсон цэргийн удирдлагын зөвлөлгөөнөөр Ким Чен Ун баталсан гэж ярьжээ.
Энэ төлөвлөгөөн дотор цэргийн дээд болон дунд тушаалын боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэхэд онцгой анхаарахаар заасан гэнэ. Ийм ч учраас удирдагч Ким Чен Ун цэргийн ангиудаар байнга явж энэ төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгааг хянан шалгаж биечлэн танилцаж байгаа юм байна.
Дайнд бэлтгэх ажлыг 2013 оны эцэс гэхэд дуусгасан байхаар төлөвлөсөн ч дараа нь нэг жилээр сунгажээ. Ийм болохоор БНАСАУ “Аугаа их нэгтгэх дайн”-аа 2015 онд хийх гэж байгаа хэмээн дүрвэж ирсэн эр ярьжээ.
Төлөвлөгөөний амин сүнс нь цөмийн зэвсэг хэрэглэснээр Өмнөдийн зэвсэгт хүчнийг түргэн хугацаанд жагсаалаас гаргаж долоо хоногийн хугацаанд газар нутгийг нь бүрэн эзлэх юм гэнэ. Төлөвлөгөө хэдий л хурдан хэрэгжиж, шуурхай довтолж чадвал АНУ өөрийн хүчнээ буулгаж амжихгүй гэнэ.
Харин Пеньяны дайралт амжилтгүй болбол 15 хоногийн дараа дайнаа зогсоохоор төлөвлөжээ.

Ийм төлөвлөгөөний тухай мэдээлэл хэдийнээ авсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын албаны төлөөлөгч хэлээд хэрэв умардаас довтолбол авах хариу арга хэмжээнд Сөүл, Вашингтон хоёр хамтран бэлтгэж байгаа гэж мэдэгдсэн байна.

Умард Солонгосын армид өндөр алба хашиж байгаад зугтаж ирсэн тэр хүний мэдээлэл хэр бодитой болохыг баталсан баримт хараахан байхгүй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хаха удахгүй өмнөд, умард солонгос биш,. Ар, өвөр монгол гээд бичих вий дээ. . . Худал шааж, хулгай хийцгээсээр бгаад тархи нь жижгэрсэн лалрууд хахаха
hudlaa chaanaa
Элэг нэгтэй ах дүүсийг хооронд нь байлдуулж байдаг тэнэг хог вэ.
ZAILUUL AAV UVUU 2SOO HOISH ZALUU HUN TURSHLAGA TUTDAG YM BAIJEE. AHMADUUD NI AIDAG BAIH NI. ENENI NI DALIMDUULJ ENE 2 NEG UNDESTEN HELNDUND YS H HAYDAG BOLOLTOI. UMNUUDED ALI BAIDAGAARAA L TUSLAAD BGAA HARAGDDAG.
teged ene tuluwluguug n bi hurtel unshaad medchiheer yaahwede hahahaha. shal utgagvi ym. sanaatai ailgan surduulj bgamu eswel just fun hahah
Hudlaa um.bicheed l bh yum
Өмнөдүүдийн ээлжит фантази.
Байлдаад асуудал маргаанаа нэг тийш нв шийдсэн нь дээрдээ
Хамгийн их уншсан