Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмч багш нар цалингаа 60 хувиар нэмүүлнэ гэнэ


Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж эмч багш нарын цалинг 60 хувь нэмүүлэхээр өнөөдөр Чингисийн талбайд жагсаал хийлээ.
Хөдөлмөрийн болон Сангийн яамнаас энэ салбарын цалинг 2015-2016 онуудад нэмэх боломжгүй гэж мэдэгдсэнийг эсэргүүцэж 10 мянган эмч, багш нар оролцоно гэж Үлдвэрчний эвлэлийн байгууллага мэдэгдэж байсан ч улсын эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулийн 200-аад ажилтан оролцжээ. Жагсагчид "Цалинг 60 хувиар нэмэхийг шаардаж байна”, “Бид өр төлөгчид биш”, “Хэмнэлтийг эрх баригчид өөрсдөөсөө эхлүүлье”, “Эх орондоо сайхан амьдармаар байна" зэрэг уриа лоозон барьж, цалин нэмэхийг шаардаж байлаа.
 Үйлдвэрчний эвлэлийн жагсаалд оролцогчид “Эмч багш нар дунджаар 500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь  бидний амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй, өрөө төлж дийлэхгүйд хүрээд байгаа юм. Эдийн засаг хямарсан, хэмнэлт хэрэгтэй гэж байгаа ч бид ямар өлсч  үхэлтэй биш дээ. Ойрын хугацаанд цалингаа 60 хувиар нэмэх шаардлагатай байна. Хэрэв бидний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй бол цаашид тэмцсээр байх болно. Өнгөрсөн жилийн төсөвт бидний цалинг нэмэхээр 500 тэрбум төгрөг төсөвлөсөн ч тэр мөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа” гэж байна.

0 Сэтгэгдэл
tegexleer sywilagch bolon asragch nar baga tsalintai bvr xetsvv biz dee.emch bagsh gexleer shyyd l töriin ajilchidiin tsaling xamtad ni nemex xeregtei
Хамгийн их уншсан