Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тютю” уран сайхны кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо


СТА жүжигчин Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны нээлт "Тэнгис" кино театрт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. "U film" студийн уг бүтээлд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт тогложээ. Харин гол дүрийг ОХУ-ын театр академи жүжигчний оюутан М.Цэрэндолгор бүтээжээ.        

      Киноны хөгжмийг “Никитон”-ы Баачка бичиж, дууны найруулагчаар Томоо ажилласан байна. Киноны продюсерээр “Үргээлэг”, "Давхар цохилт” зэрэг киноны продюсерээр ажиллаж байсан "Prime pictures" ажиллаж байгаа гэнэ.

"Тютю" гэдэг нь 19-р зууны үед үүссэн балетийн бүжгийн үеэр өмсдөг дэрвэгэр хормой юм. Мэргэжлийн шүүгч нар, балетчидын техник чадвар, хөлний хөдөлгөөнийг ажиглах шаардлагатай болсноор тютю үүссэн гэнэ. Шинэ загварын өвдгөөр татсан 16 давхаргатай урт тютю нь “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Жизель” зэрэг маш өндөр техник шаардсан бүжгүүдийг гүйцэтгэхэд эмэгтэй балетчидад илүү уян хатан байх боломжийг олгодог хувцас юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан