Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын сонгодог урлагийнхан Улаан-Үдийн тайзнаа


УДБЭТ-ын найрал хөгжимчид, найрал дуучид шинэ оны анхны айлчлан тоглолтоо ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод хийв.


Энэ сарын 5, 6-нд болсон "Байкальский VI рождественский фестиваль"- д Монголын сонгодог урлагийнхан оролцоод ирлээ. Тэд найрал дуу, симфони бүтээлүүд, дуурийн найрал дуунуудаас бүрдсэн хоёр цагийн тоглолтыг Буриадын Дуурь, бүжгийн академик театрт энэ сарын 6-нд тоглож, 7-нд Буриадын филармонид Олон улсын уралдааны шагналт төгөлдөр хуурч Дмитрий Маслеевтай хамтран П.И.Чайковскийн төгөлдөр хуурын 1-р концерт тоглов. Мөн хөгжмийн зохиолч З.Хангал, Л.Мөрдорж, И.Штраусын бүтээлээс бүрдсэн симфони концертыг Улаан-Үдийн үзэгчдэд толилуулсан юм. Энэхүү тоглолт нь П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан томоохон тоглолтын нэг болсноороо онцлогтой. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан