Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон сууцны м.кв-ын дундаж үнэ 2.3 сая төгрөг байна

Орон сууцны үнийн индекс 2014 оны арванхоёрдугаар сард 0.7 хувиар буурчээ. Сүүлийн таван сарын хугацаанд орон сууцны үнийн индекс тасралтгүй буурсан ч өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад үнэ 18.9 хувиар өссөн тухай “Тэнхлэг зууч” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батзориг хэлж байна. Сар бүрийн орон сууцны үнийн индексийн дээрх судалгааг гаргахад 4159 орон сууцны үнийг хамруулан тооцсон бөгөөд ямар шалтгааны улмаас орон сууцны үнэ буурч байгааг одоогоор тодорхойлох боломжгүй учраас илүү нарийн судалгаа хийх хэрэгтэй гэнэ.  

Харин үл хөдлөх хөрөнгийн “Real properties Ulaanbaatar” компанийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн өнгөрсөн сарын зах зээлийн судалгаанд ашиглалтад орсон болон ороогүй байгаа орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 2.3 сая төгрөгт хүрсэн гэж үзжээ.

Хүснэгтээс харахад 2013 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ нэг сая төгрөг байсан бол зургаан сарын дараа гэхэд 1.1 сая төгрөгт хүрч, жилийн дараа 1.2 сая төгрөг болжээ. Харин энэ ханш 2014 оны зургадугаар сард 1.251 сая төгрөгөөс уруудаж 1.189 сая төгрөгт хүрээд байна.

0 Сэтгэгдэл
орон суууцны үнэ бууртөл хүлээх хэрэгтэй битгий ав
Худлаа мэдээ байна. Орон сууцны үнэ илүү унасан шүү. Одоо олон байртай хүмүүс яаралтай байраа зарахгүй бол орон сууц худалдаж авах түрээслэх хүнгүй болж байна шүү. Цаашдаа орон сууцны үнэ огцом унана
Үгэлж шүүмжлээд байхынхаа оронд санаа нэгтэйгээр 1-2 жил орон сууц авахгүй захиалахгүй болчихвол орон сууцны үнэ 750000-д унана. Барилгын гол материал цементийг дотооддоо хямд үйлдвэрлээд эхэлж байгаа өнөө үед барилгын үнэ өсөхгүй. Барилгын компаниуд зохион байгуулалттайгаар орон сууцны үнэ өснө гэж сурталчилгаа хийж, худлаа судалгаа дүгнэлт гарган иргэдийг төөрөгдүүлж байна. Бодит байдал дээр орон сууц худалдаж авах хүнгүй болж үнэ нь унасаар байна. Иргэдийг орон сууц захиалахгүй, худалдаж авахгүй байхыг уриалж байна. Энэ уриалгыг таньдаг хүн бүхэндээ хүргэнэ үү, Удахгүй орон сууцны үнэ 1м2-нь 750000 болж буурна
ОРОНСУУЦНЫ ҮНИЙГ БУУЛГАХ АРГА 2 ЖИЛ ОРОН СУУЦ АВАХГҮЙ БОЛ БУУРНА
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЯГ БУУРСАН УУ АВАХГҮЙ ЖИЛ БОЛВОЛ АЯАНДАА ҮНЭ БУУРЧ 1 МК 750,000 ТӨГРӨГ БОЛНО АВАХГҮЙЛ БОЛ БУУРНА
saixan xudlaa bichix yum aa ali ertnii l 2.3 say bsan biz dee , yun une buursan ene ter gej xun munxruulaad bgaan , xudlaa medeelel tsatsaad
jiriin irgen say tugrug baisan ch avch chadahgui
bairnii une buugaad bn gsn chini hudlaa bn o.bair sonirhood river garden orsn chini 1m2 t ni 4saya 500 tai bn shdee
Барилгын материалын үнэ, орон сууцны үнэ тогтворжуулах, үнэ бууруулах төслийн 800 сая гаруй доллар хаана байна аа? Бас дотоодын үйлдвэрлэл дэмжих Буян
hulhi.hulhi gazar hudulvul nurna.gal garval buuh gartsgui.santehnikni negl udur zadraad shuureed goojno..bvgd hulhi..hana tsaadah sonsogdno..suuliin bairnuud bvgd hulhi
Бодит үнэ 800.000 төгрөгөөс 1 сая л байгаа. Компанид нь 10 хувийн ашиг бодоод шүү. Арай дэндүү шулж байгаа. Хамгийн үнэтэй материал ороход 1,5сая байгаа.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Хамгийн их уншсан