Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

11 хорооны хүүхдүүд сургууль завсардахгүй боллоо

Баянзүрх дүүргийн 11 хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа. Тус дүүргийн 11-р хороо нь 6000 гаруй хүн амтай, тэдний 1800 орчим нь сургууль цэцэрлэгийн насны хүүхэд байдаг байна. Гэхдээ энэ хүүхдүүдэд сурч, боловсрох нөхцөл сургалтын орчин хүрэлцээгүй, сургууль цэцэрлэгийн байр дутмагаас гэрээсээ хэдэн автобус дамжихаар хол газар явдаг аж. Завсардаж жил өнжих нь ч байдаг гэнэ. Дүүргийнхээ хамгийн алслагдсан зүүн хязгаарын хороо гэдгээрээ онцлог эл хороо нь шилжин суурьшигчид ч олон. Тиймээс эл асуудлыг шийдвэрлэх үүднээс 11-р хороонд шинээр сургууль цэцэрлэгийн байр сүндэрлүүлж эхэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан