Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Долоон дэлбээт цэцэг” хүүхэлдэйн жүжиг энэ сарын 17, 18-нд тоглогдоно


Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ оны эхний тоглолтоо сурагчдын амралтанд зориулан тоглохоор болжээ. Энэ сарын 17, 18-нд В.Катаевын "Долоон дэлбээт цэцэг" хүүхэлдэйн жүжгээ өөрийн театрын тайзнаа дахин тоглох гэж байна.


    Энэхүү хүүхэлдэй жүжгийн гол баатар гэнэн томоогүй сониуч зантай Женя охин ээжийнхээ захисан боорцогийг дэлгүүрээс авч явахдаа боорцогоо санамсаргүйгээр нохойд идүүлдэг. Боорцгоо алдсан Женя охин нохойг хөөж байгаа төөрнө. Төөрсөн Женяд нэгэн шидэт эмээ туслан долоон дэлбээт цэцэг өгнө. Долоон дэлбээ тус бүр нь хүсэл биелүүлдэг шидтэй. Гэвч Женя зургаан дэлбээг нь янз бүрийн зүйлд ашиглах бөгөөд түүнд одоо хамгийн сүүлчийн дэлбээ л үлджээ. Женя шидэт долоон дэлбээний ид шидийг хэрхэн ашиглаж, ямар адал явдалтай учрахыг энэхүү хүүхэлдэйн жүжгээс үзэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан