"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
20 эмэгтэйг алсан цагдаагийн ажилтан бүх насаараа хоригдоно
ОХУ-ын Эрхүү мужийн шүүх цагдаагийн ажилтан байсан 50 настай Михаил Попковыг 22 эмэгтэйг хүчирхийлэн алсны нь төлөө бүх насаар нь хорих ялаар шийтгэж найман сая рублийн торгууль оногдуулжээ. 1994-2000 оны хооронд Ангарск болон Ангарскийн районы нутаг дэвсгэрт 17-38 насны 22 эмэгтэй алга болж, эрлийн эцэст хүчирхийлүүлсэн байдалтай нүцгэн цогцос нь ой, шарилын газраас олддог байжээ. Гэтэл хууль сахиулагч байсан энэ эр зам дээр тосч уулзаад дагуулж яван хөөрхийсийг хүчирхийлж, амийг нь хороодог байсан нь илэрсэн байна.
Хэргийн газрын үзлэгээр цогцосны ойролцоогоос “Нива” машины дугуйны мөр олдсон нь гэмт хэрэгтнийг олоход тус болсон байна. Удаан хугацаанд мөрдөн шалгасны эцэст гэмт хэрэгтнийг шинэ машин худалдан авахаар Ангарскт очих үеэр нь баривчилжээ. Түүнийг баривчлахад тэрээр цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэнэ.
Мөрдөн байцаагчид гэмт хэрэгтний буруутайг нотлохын тулд 300 орчим шинжилгээ хийж хоёр мянга гаруй гэрчүүдийг байцааж 195 боть хавтас хэрэг үйлджээ.

0 Сэтгэгдэл