Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн махыг энэ сарын 25-нд худалдаанд гаргана


Нэгдүгээр сарын 25-наас нөөцийн мах худалдаанд гаргана хэмээн  Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ.

Одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, "Эй Энд Ди Эм” 2580 тонн мах нөөцлөөд байгаа аж. Нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх бөгөөд санхүүжилтийн 40 хувийг тухайн аж ахуйн нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монголбанк гаргахаар гэрээнд тусгажээ. Монголбанк 46.2 тэрбум төгрөгийн зээл олгосноос 30.5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байгаа аж. Нөөцийн махны үнийг хараахан тогтоогоогүй байна хэмээн албаныхан хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан