Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

2012 оны тавдугаар сарын 25-27-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод  эрэгтэй чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Олимпын өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээнийг Санкт-Петербург хотод зохиодог уламжлал тогтоод дөрөв дэх жилдээ орж байна.
Оросын баатар А.Кадыровын нэрэмжит сангаас Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын санаачилгаар жин тус бүрт түрүүлсэн бөхийг 5000 ам.доллараар урамшуулсан байна. Энэ тэмцээнд ОХУ-ын 36 бүгд найрамдах улс, хязгаар, муж, хотын бөхчүүд өрсөлджээ. Тэмцээний дүнг дор толилуулж байна.
55 кг   
    
1. Жамал Отарсултанов /Москва муж, “ЦСКА” клуб, Евроын гурван
                            удаагийн аварга/
2. Виктор Лебедев /Якут-Красноярск, дэлхийн хошой аварга /
3. Омак Сюрюн
3. Нариман Исрапилов /Дагестан/
60 кг      
1. Бесик Кудухов /Краснодар, Алания, олимпын хүрэл медаль, дэлхийн 4 удаагийн аварга/
2. Опан Сат /Тува-Красноярск, Европын хошой аварга/
3. Бато Бадмаев
3. Александр Богомоев /Буриад/
66 кг     
1. Алан Гогаев /Хойд Осет-Алания, ДАШТ-ий мөнгөн медальт,
                            Европын аварга, Залуучуудын дэлхийн аварга/

2. Адам Батиров /Дагестан, дэлхийн цомын аварга/
3. Мулид Лампежев
3. Сослан Рамонов /Москва муж/

 74 кг       
1. Денис Царгуш /Москва муж, дэлхийн хошой аварга/
2. Адам Сайтиев /, Олимпийн болон дэлхийн аварга, Европын 3
    удаагийн аварга/
3. Гажи Гажиев
3. Камал Маликов /Дагестан/

84 кг        
1. Анзор Уришев /Красноярск, Кабардин-Балкар, Европын хошой
                           аварга/
2. Альберт Саритов /Красноярск, ДАШТ-ний хүрэл медальт, дэлхийн
   цомын аварга/
 3. Ахмед Магомедов  
3. Георгий Рубаев /Хойд Осет-Алания/

96 кг      
1. Абдусалам Гадисов /Дагестан, дэлхийн цомын аварга, Европын
                            аварга/
2. Хажимурат Гацалов /“ЦСКА” клуб, олимпын аварга/
3. Ибрагим Саидов /Дагестан/
3. Шамиль Ахмедов
120 кг        
1. Биляль Махов /Дагестан, дэлхийн гурван удаагийн аварга, Европын аварга, дэлхийн цомын аварга/
 2. Алан Зампаев
3. Эдуард Базров /Хойд Осет-Алания/
3. Курамагомед Курамагомедов /Красноярск, дэлхийн аварга, Европын 5 удаагийн аварга

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан