Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо


Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүд канад технологиор барьсан цоо шинэ цэцэрлэгтэй  боллоо. Дөрвөн бүлэгтээ 100 хүүхэд хүлээн авах чадалтай энэ цэцэрлэг өнгөрсөн сарын 22-нд ашиглалтанд оржээ. Тус хороонд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн 154 хүүхдээс 109-ийг нь энд сурган хүмүүжүүлж эхэлжээ.

Жил бүрийн намар эцэг эхчүүдийн толгойн өвчин болдог цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг шийдэхээр БШУЯ болон холбогдох газрын дэмжлэгтэйгээр энэ мэт цөөн тоогоор боловч цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулсаар байна. Тухайлбал, Улаанбаатар хотын найман дүүрэгт 17 цэцэрлэг шинээр нээж, нийтдээ 1200-1700 хүүхдийг хамруулахаар ажиллаж байгаа юм. 12-р хорооны цэцэрлэгийг ч БШУЯ, Дэлхийн Банк, Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сангийн 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд байгуулсан аж.

Цэцэрлэгийн хуучин суурин дээр автомашины гарааш байсныг эзэмшигч иргэдтэй зөвшилцсөний дүнд буулгаж хямд төсөр канад технологиор барьсан нь нэг талаар төсөвт ч хэмнэлттэй, нөгөө талаар дулаахан болжээ. Ингэж канад технологиор цэцэрлэг барихад 600-700 сая төгрөгийн зардал төсөв гарсан гэнэ. Цэвэр модоор барьдаг учир галын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байна. Ийнхүү шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор  хорооны ажилгүй иргэдээс ажлын байртай ч болжээ.
Цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ болон Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо нар оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан