Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуулийн өмнөх боловсролын 104 цэцэрлэг нэмэгджээ


2014-2015 оны хичээлийн жилийн эхэнд бүх шатны сургуульд 933.5 мянган суралцагч элсчээ. Энэ нь өмнөх оныхоосоо 25.9 мянгаар буюу 2.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1171 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 206.6 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь 104 цэцэрлэг, 12.9 мянган хүүхэд нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Харин Ерөнхий боловсролын 762 сургуульд 505.8 мянган сурагч өдрөөр суралцаж байгаагийн
•    251.2 мянга нь 1-5 дугаар ангид
•    158.6 мянга нь 6-9 дүгээр ангид
•    95.9 мянга нь 10-12 дугаар ангид суралцаж байна.
Аймгийн төвөөс алслагдсан сум, багийн сурагчдаас дотуур байранд нийт 32.8 мянган сурагч амьдарч байгаагийн 17 мянга нь эмэгтэй, 25.5 мянга нь малчдын хүүхэд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан