Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван толгойд санаархаж таван тэрбум ам.доллар амлав


Манай эдийн засгийн хүндрэлийн шалтгаан нь гадаадаас орж ирэх валютын урсгал татарсантай холбоотой. Иймд мөнгөн урсгалаа нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, зээл авах шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Тэгвэл Англид бүртгэлтэй АНУ, Канад, Хонконгийн компаниудын нийлсэн “Ти Би Эф интернэшнл” группийн хөрөнгө оруулалтын сан манай улсад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байна гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Энэ мөнгийг  ам.долларын өнөөгийн ханшаар тооцвол 9.5 их наяд төгрөг болох нь. Энэ нь манай улсын нэг жилийн төсвийг бараг хоёр нугалах юм.

Ингээд “Ти Би Эф интернэшнл” группийн тухай мэдээллийг хайж үзлээ. Өөрөө хэлбэл, ямар үнэлгээтэй, хаана хаана хэдий хэмжээний хөрөнгө оруулсан зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын олон нийтэд нээлттэй байдаг мэдээллийг сонирхсон юм. Гэвч тоймтой мэдээлэл олж чадсангүй. Тус компанийн өөрийн вэб сайтад тавьсан танилцуулга дээр хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн арван тэрбум ам.доллар гэхээсм өөр тоймтой, тодорхой мэдээлэл алга.

Үүнээс гадна “Bloomberg news” сайтад өнгөрсөн сарын 14-нд “TBF International” компани Канадын “Prophecy Coal” компанийн 62 сая ширхэг хувьцааг гурван сая 596 мянган ам.доллараар худалдан авсан мэдээлэл байна. Дээрх хувьцааг авснаар тус компани  “Prophecy Coal” компанийн 19 хувийг эзэмших болжээ. “Prophecy Coal” компани Канадын Торонтогын хөрөнгийн биржид бүртгэлтэй манайд уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг компани.
“Ти Би Эф интернэшнл” группийн гүйцэтгэх захирал Жейсон Су өчигдөр компаний­хаа талаар мэдээлэл хийсэн юм.

“Ти Би Эф интернэшнл” групп хот төлөвлөлт, өндөр технологи, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж тодорхой төсөл хэрэгжүүлж иржээ.  Тухайлбал, АНУ, Хятад, Канад, Пакистан зэрэг олон улсад хөрөнгө оруулж амжилттай ажиллаж байгаа гэжээ. Мөн олон улсын эдийн засгийн хөрөнгө оруулалтын сан тул тодорхой хэмжээний ашигтай төслүүдийг санхүү­жүүл­дэг гэсэн юм.  “Ти Би Эф интернэшнл” группийн гүйцэт­гэх захирал Жейсон Су “Бид 2002 оноос Монголын зах зээлийг судалж ирсэн. Га­даа­дын хөрөнгө оруулалт яа­гаад зогсов гэдэгт дүгнэлт хий­хэд  Монгол Улс асар уудам газар нутагтай, байга­лийн нөөц баялагтай хэдий ч жижиг зах зээлтэй, дэд бүтэц сул хөгжсөн, бэлэн мөнгөний саад бэрхшээл байдаг. Монголд хөрөнгө оруулах  болсон  шалтгаан нь байгалийн нөөц баялагтай, яс үндэсний зөрчилдөөн, дайн дажингүй, зах зээл эдийн засгийн ардчилсан нийгэмтэй улс гэдэгт байгаа юм. Монголчууд элгэмсэг, найрсаг дотно байдаг. Зарим хөрөнгө оруулагч тухайн орон нутаг, байгаль орчныг хайрлаж хамгаалахгүй зөвхөн өөрийн ашиг орлогоо боддог тул  бизнес нь амжилт олохгүй байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулалтыг байгалийн нөөцөөр сольж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв болов уу гэж бодож байна. Бидний хөрөнгө оруулах санал бол байгаль орчин, тухайн орон нутгийн иргэдэд анхаарлаа төвлөрүүлсэн. Бидний саналд нааштай хариу өгнө хэмээн итгэн хүлээж байна. “Ти Би Эф интернэшнл” групп Шанхай хотод Монголын соёлын төв байгуулсан. Мөн АНУ-ын компани хөлсөлж Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө хийлээ. Бас үндэсний үйлдвэрлэлийн паркын техник эдийн засгийн үндэслэл гаргаад байна. Эдгээрээс гадна таван сая тоннын хүчин чадалтай хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үндэслэл хийсэн. Нүүрс боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийсэн. Үүнийг Хятадын Нүүрсний институтээр гаргуулсан юм.
Одоо Баянхонгор аймгийн Баян-өндөр суманд 2020 мегаватт хүчин чадалтай ца­хилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл хий­гээд эхэлсэн. Энэ ТЭЗҮ-ийг хий­хэд  “Петро чайна”, “China power”  гэсэн хоёр компани ажил­­­луулж байгаа. Үүний зэ­рэг­­­цээ 500 хүн амьдрах цэ­цэр­­­лэг, сургууль гээд шинэ су­мын төв барих төлөвлөгөө бий.

Аливаа баялаг мөнгө, ажиллах хүч, хэрэглэгч гэсэн гурван зүйлээс бүтдэг. Үүнийг Засгийн газар анхаараасай гэж хүсч байна. Гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын урсгалыг илүү чөлөөтэй болгож томоохон төсөл хэрэгжүүлэх эрх зүйн боломж олгох, эцсийн хэрэглэгчидийг хөнгөлөлтэй бодлогоор дэмжиж  экспорт нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлээсэй гэж хүсч байгаа.
Шинэ хот бүтээн байгууллаа гэхэд тэнд орон сууц худалдан авахад Засгийн газраас дэмжлэг үзүүлж худалдан авагчдыг дэмжээсэй гэж хүсч байна. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлоход төрөөс дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна” хэмээн ярив.

Тус компанийн Монгол Улсад хөрөнгө оруулах саналыг сонирхвол гишүүн компаниуд нь Монгол Улсад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулахад бэлэн байгаа аж. Үүнээс хоёр тэрбум ам.долларыг Монгол Улсын Засгийн газартай харилцан санал солилцож зарцуулах эрхийг нь Засгийн газарт өгнө гэлээ. Үлдсэн гурван тэрбум ам.доллараар бүтээн байгуулалт болон томоохон төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэх боломжтой хэмээж буй юм. Энэ мөнгийг Таван толгойн ордоос 900 сая тонн нүүрс олборлох, худалдан авахад зарцуулах гэнэ. Тэд тавьж буй саналаа хэрэгжүүлэх нөхцөлийн хү­рээнд “Эрдэнэс Таван тол­гой” компанийн хувьцаа  болон олборлолтын тодорхой эрхийг эзэмших, Таван толгойгоос улсын хил хүртэлх төмөр зам барих хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн юм. Хөрөнгө оруулах саналаа Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт тавьсан байна.

0 Сэтгэгдэл
yah geed l bgaa yumnuud bol doo...
harin tiimeee
Alsyg harsan geree hiine gedegt itgej baina shuu? tomor zamaar damjaad guravdahi zah zeeld gargah bodol chini zov shuu? ali aliig ni ashiglah heregtei shuu? bid oorsdoo hudlaa uls torchij bolohgui shuu?
мөнгө амалсан болгонд алгаа тосож болохгүй ,бид газар нутагтайгаа баймаар байна УИХ ийм эрх байхгүй гишүүдийг бид сонгоогүй тэд өөрсдөө намаар орж, эрх ямба эдлэх юм
Хууль журмаа нарийвчилж баталсныхаа дараа иймэрхүү хөрөнгө оруулагчдыг хэзээд олно. Хуулийн цоорхой, авлигын аргаар эх орноос минь хумслах сонирхолтой олон улсын, дотоодын бүлэглэлүүд ард түмнийг минь бодно гэдэг юу л бол.
harin tiimeee
авсан дээр зөвхөн ардуудаа хуваана шүү тиймээ
xujaa nart bux umaa uguud baij boloxgui shuu bitgii oruul..
ямар гэнэн юм ярих юм бэ дээ?
absan n deer biz abaad oroo daraad ulseniig n ard tumendee hubaagaad ogchigui uy tertee tergui ashigiin abch haragdahgui dandaal or yrigddag gazar boltson uym chin
xujaa nart bux umaa uguud baij boloxgui shuu bitgii oruul..
Эдиин засгиин алуурчдын ээлжит явуулга байж болно. Урьд нь яагаад чимээгуй байв
Хамгийн их уншсан