Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдочид есдүгээр байрт шалгарлаа


ОХУ-ын нийслэл Москва хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн 34 орны 164 жүдоч хүч үзсэнээс манай тамирчид эхний өдөр таван медаль хүртээд байсан билээ. Тэгвэл тэмцээний  сүүлийн өдөр үлдсэн тамирчид  нэмж хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд нар мөнгө, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Г.Түвшинжаргал, -100 кг-д Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртсэн байна. Манай тамирчид ийнхүү 34 орны баг тамирчдаас есдүгээр байрт шалгарлаа.  Мөн энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин 300 оноо, удаахь байрт шалгарсан тамирчид 180, 120 оноо халаасласан юм.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан