Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд хамтарна


ШУА, Нийслэлийн Боловсролын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Тус  үйл ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, НБГ-ын дарга Ц.Отгонбагана, академич Н.Бэгз, Л.Болд нар оролцов.

Санамж бичигт шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн боловсролын байгууллагын бүтээлч, нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурагчдыг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

Талууд санамж бичгийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн ололтыг олон нийтийн хүртээл болгох, танин мэдэхүйн цуврал лекц, семинар зохион байгуулах, сурагчдад зориулсан хялбаршуулсан ном, гарын авлага зохиох, ЕБС-ийн багш нарыг хөгжүүлэх, тэднээр дамжуулан шинжлэх ухааны мэдээллийг сурагчдад олгох ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, хамтарсан сурах бичиг зохиох юм. Мөн санамж бичигт сансар, од эрхсийн ордон "Астропарк"-ийг түшиглэсэн “Нээлттэй одон орон” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, туршилтын материал бааз бий болгох чиглэлээр хамтран ажиллах, ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагаа, судалгааны бааз лабораториудтай танилцах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулж, тогтмолжуулахаар тусгажээ.

Мөн энэ үеэр ШУ-ны доктор, профессор Х.Цогтбаатар “Шим ертөнцийн үүсэл, хөгжил ба үлэг гүрвэл” сэдвээр лекц уншсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан