Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолоочгүй машин гуравдугаар сараас

Сингапурын үндэсний их сургуулийн оюутны хотхоны ойролцоо замын хөдөлгөөн ихтэй газар болон гэрлэн дохиог хамруулсан 6 км замыг уг маршрутад оруулж өгснөөр шаардлага хангасан хүсэлт гаргагчдад бодит орчинд туршилт хийх боломжийг олгож байна гэж “JTC” корпораци болон Газрын тээврийн газрын мэргэжилтнүүд мэдэгдэв.


Уг туршилтад оролцох хүмүүсийн хүсэлтийг өчигдрөөс хүлээн авч эхэлсэн ба туршилт 2015 оны гуравдугаар сард эхлэх ажээ. Автомашиныг турших эрх нэг жил хүчинтэй бөгөөд шаардлагатай бол сунгаж болно.

Туршилтад амжилттай оролцогчид туршилтын явц болон жолоочгүй машины технологийн гүйцэтгэл зэргийн талаар тайлан бичиж, зургаан сар тутамд Газрын тээврийн газрын өгөх шаардлагатай ажээ.

Жолоочгүй машиныг замаар аюулгүй удирдахад зориулсан дэд бүтцийн шаардлага болон техникийн чадавхыг ойлгож, судлах боломжийг бидэнд энэ туршилт олгож байна гэж Газрын тээврийн газрын гүйцэтгэх захирал мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан