Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан
Сэтгэлд багтамгүй үнэд хүрсэн урлагийн “бүтээлүүд”


Уран бүтээлчийн сэтгэлээс гарах бүтээл туурвил гэдэг тааж тааварлашгүй зүйлс байдаг. Тэгвэл энгийн бидний нүдээр харахад урлагийн бүтээл гэж хэлэхэд бэрх ч сэтгэлд багтамгүй өндөр үнэлэгдсэн зүйлсийг танд сонирхуулья.


Үл үзэгдэх зургийг 10 мянган ам.доллараар үнэлжээ


“Үл үзэгдэх урлагийн музей” гэсэн байгууллагаас жил бүр дуудлага худалдаа зарладаг. Үл үзэгдэх бүтээл нь зөвхөн зураачийн сэтгэхүй л байдаг аж. Тус музейн нэгэн уран бүтээлч энэхүү байгууллагаа “үл үзэгдэх” хэмээн тодотгожээ. 2011 онд тус музейн “Цэнгэг агаар” нэрт доорх зурагт нэгэн эмэгтэй 10 мянган ам.доллар төлж худалдаж авсан байна.


Нью-Йоркийн хогийн хайрцаглаад ширхгийг нь
50 ам.доллараар үнэлжээ


Зураач Жастин Жиньяк түүний хамтрагчид бараа бүтээгдэхүүн авахдаа хайрцаг саванд нь анхаарал тавьж байгааг ажиглаад нью-йоркийг хогийг шилэн хоргонд хийгээд борлуулж болох юм гэсэн санаа сэдэж олжээ. Өөрөөр хэлбэл сав баглаа боодлын загварыг хэрхэн хүмүүс худалдаж авдгийг батлахын тулд энэ бизнесийг эхлүүлсэн гэж байгаа аж. Тэрээр эхлээд нэг жижиг шилэн хорго бүхий хогоо 10 ам.доллараар борлуулахаар төлөвлөж байсан борлуулалтад гаргахдаа 25 ам.доллараар үнэлж. Гэтэл хүмүүс түүний бүтээлийг Нью-Йоркоос авч явах бэлэг дурсгалын зүйл болгон ашиглаж эхэлсэн тул үнэ нь 50-100 ам.доллар хүртлээ өссөн гэнэ.  Жиньяк энэхүү бүтээлээ бүүр үнэд хүргэхийн тулд Обамагийн хогийг цэвэрлэсний дараа, Янкийн цэнгэлдэх хүрээлэнгээс гэх зэргээр ангилан хийж эхэлсэн гэнэ.


"Зураачийн ор" 150 000 долларт хүрсэн нь

Бохир цагаан хэрэглэл, бас дээрээс нь дотуур хувцастай хоёр хүний орыг английн зураач Трейси Эмин өөрийн бүтээл хэмээн 1998 онд  “Tate Gallery”-д тавьсан байна. “Миний ор” хэмээх энэ бүтээлийн Чарльз Саатчи хэмээн эр 150 мянган ам.доллараар 1999 онд худалдаж авч, өнөөдрийг хүртэл өөрийн байшингийн нэгэн өрөөнд хүндэт үзмэр болгон хадгалдаг гэнэ.
 

Үхрийн баасаар хийсэн Венерагийн  баримал 45000 доллар

Чжу Чэн бол Хятадын нэр хүндтэй барималчийн нэг. Тэрээр өөрийн 9 шавьдаа Венерагийн хуулбарыг хийхэд нь дэм болсон аж. Хамгийн хачин нь энэхүү барималыг үхрийн баасаар хийсэн бөгөөд Швейцарийн цуглуулагч 300 мянган юань буюу 45 мянган ам.доллараар худалдаж авчээ.
 

«Rhein II» (Рейн II) нэртэй гэрэл зургийг
4,3 сая ам.доллараар үнэлжээ


«Rhein II» Германы гэрэл зурагчин Андреас Гурски  1999 онд авсан  гэрэл зураг юм. 2011 онд Нью-Йоркийн “Christie’s”-ийн дуудлага худалдаанд 4,3 сая ам.доллараар зарагдсан юм. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үнэлэгдсэн гэрэл зураг болсон юм. Дуудлага худалдаа зохион байгуулагчдын зүгээс энгийн бас дэндүү уйтгартай харагдах энэ гэрэл зургийг  яагаад ингэж өндөр үнэлснийг тайлбарлаж чадаагүй юм.


Зураачийн ялгадас

1961 оны тавдугаар сард зураач Мандзони дугаарласан 90 ширхэг лаазанд өөрийн ялгадсыг 30 граммаар савлан “зураачийн 100 хувь цэвэр ялгадас” гэсэн шошго англи, итали, франц,герман хэлээр бичиж хадаад бараг л алтны үнээр үнэлжээ. Одоогоор 30500 еврогоор нэг ширхгийг нь үнэлсэн гэнэ. Хамгийн сүүлд буюу 2007 онд энэхүү зүйлийг нь “Сотбис” дуудлага худалдаан дээрээс нэг ширхгийг нь 124 мянган еврогоор авсан байдаг.

 
Марсель Дюшаны «Фонтан»

Францын уран бүтээлч Марсель Дюшан хэрхэн хаягдлыг урлагийн бүтээл болгож хувиргах тухай ойлголтыг анх уран бүтээлчийн дунд бий болгосон нэгэн гэдэг. 1917 онд тэрээр R.Mutt гэсэн нэрээр анх олон нийтэд өөрийн хаягдлаар урласан бүтээлийг дэлгэсэн билээ. Түүний нэг нь “Фонтан”. Хамгийн сүүлд 1999 онд түүний “Оргилуур” нэрт бүтээлийг 1,7 сая ам.доллараар дуудлага худалдаанаас хэн нэгэн нь авсан байдаг.


Милли Брауны “Аман зураг”

Милли Браун бол гараараа биш амаараа гэхдээ амандаа балгасан зүйлээр зураг зурдаг нэгэн. Тэрээр захиалагчийнхаа нүдэн дээр сүү, элдэв төрлийн будагтай хүнсний бүтээгдэхүүн амандаа хийгээд тэрийгээ нулимж, цацаж бүтээлээ хийдэг. Хамгийн хачин нь түүний бүтээлүүд эрэлт ихтэй. Жишээ нь сайхан тэрээр нэгэн бүтээлээ 2400 ам.доллараар зурж өгсөн гэнэ.

 
Зураачийн өөхөн бөмбөлөгтэй хоол

Чилийн зураас Марко Эваристти жинхэнэ урлагийн амттан бэлтгэхийн тулд өөрийгөө золиослохоос буцдаггүй нэгэн аж. Марко бусдыг хүлээн авалт, уран зургийн галерейд урихдаа 4 мянган ам.долларын үнэтэй хоол санал болгодог. Үхрийн махан зоогтоо тэрээр өөрийнхөө өөх, тосноос нэмж, гайхалтай жинхэнэ уран сэтгэмжит хоолоо санал болгоно.  Тэрээр нэг удаагийн хүлээн авалтанд зориулж өөрийнхөө арьсан дороос 48 ширхэг жижиг бөмбөлөг бэлтгэдэг. Түүний санал болгосон хоолыг идсэн хүмүүсийн нэр төр хуулиар хамгаалагддаг гэнэ шүү.
 

750 мянган доллараар зарагдсан "Улаан толь" зураг

Германы зураач Герхард Рихтер өөрийгөө хамгийн амьд бас эрэлттэй зураач гэж үздэг. Тэрээр 2012 онд абстрак бүтээлийн дуудлага худалдаанд өөрийн бүтээлийг 34 сая ам.доллараар борлуулж чаджээ. Гэхдээ түүний 1968 онд бүтээсэн “ Миланы талбай” бүтээл нь 97,1 сая ам.доллараар үнэлэгдэж рекорд тогтоосон юм. Энэ удаад 750 мянган ам.доллараар зарагдсан  “Улаан толь” зургийг нь танд сонирхуулж байна. Магадгүй бид урлагийн нүдгүй байж болох  ч цаасан дээр улаан будаг нялчихсан энэ бүтээлийг зураг гэж хэлэхэд ч хүнд юм. Хэн ч тийм зүйл хийгээд ханандаа өлгөчихөж чадмаар даа.

 
«Onement Vi» нэртэй 43,8 сая доллараар үнэлэгдсэн бүтээл

Энэ бол хийсвэр урлагийн томоохон төлөөлөгч болсон Барнетта Ньюманы “Собтис” дуудлага худалдаанд 43,8 саяар зарагдсан зураг. Энэ зураг нь цэнхэр цаасыг гүн цэнхэр өнгөнд оруулсан мэт л харагдах юм.


Хэдэн саяар үнэлэгдсэн өөр зарим нэгэн бүтээлийг сонирхож хар л даа

«Орон зайн тухай ойлголт» Лучо Фонтан — $1 500 000

 

«Нэргүй » Марк Ротко — $28 000 000

 

«Цэнхэр тэнэг » Кристофер Вул — $5 000 000

 

«Цагаан гал 1» Барнетт Ньюман — $3 800 000

 

“Нэргүй” Сай Твомбли — $2 300 000

 

«Нохой» Жоан Миро — $2 200 000

 

«Нэргүй» эсвэл  «Стофбилд» Блинк Палермо — $1 700 000

 

«Ковбой» Элсворт Келли — $1 700 000

 

«Ногоон-цагаан » Элсворт Келли — $1 600 000

 

0 Сэтгэгдэл
adfaasdf asfasd asd asd
asdfasdfasdfasfasdf
asdfasdfasf
Мөнгө угаасан байна
manai duu ch iim yum zurna buur iluu zurna
yum uzeegui haltruud yaj oilgoh ve dee
heden yum saraachaad hayachihsan.Avah hun bn u?ajliin shireenii shuugeend bn
хэнч энийг харж магадгүй юм гэхдээ дахиж хархыг хүсэхгүйл байх тэгээд энүүнд би лав юуч өгж үнэлж чадахгүй юм байна
mongotei humuus iim yum avdag durak baihgui baihoo
Ойлгоход их хялбар юм. Буруу гараар мөнгө олдог хүмүүс энэ мэтийг их өндөр үнээр авсан мэт жүжиглэдэг. Энэ нь татвар энэ тэр янз бүрийн өнглөн далдлалт. Зохион байгуулагчидтай аль хэдийн тохиролцсон байдаг юм шүү дээ. Тэрнээс биш баячууд чинь хамгийн харамч хүмүүс тийм болоод баяжсан. Юу гэж энэ мэтэд хий мөнгө зарах вэ дээ. Бас казинод буруу мөнгөнийхөө 30 хувийг өгөөд гэнэт хожсон мэт бичиг хийлгэж авдаг гээд их олон янзын хөгийн аргууд бий дээ.
энэ бол өшөө авалт шиг санагдаж байна. Дээр үед зураачид хичнээн сайхан зүйлсийг урлаж ирсэнч түүнийхээ үр дүнг хүртэлгүй өлсөж ядуу амьдарч үхдэг байсан олон жишээ бий. харин одоо хэрэглэгчидийг басамжилж үнэ хүрэхгүй хог болсон зүйлсээ тэнгэрт тулсан үнээр зардаг болжээ яг л ***** хүрсэн гэлтэй нөгөө талаараа бидний үнэлэмжинд мөнгө бол огт хамаарахгүй гэдгийн баталгаа
Oilgoh um alga
Мөнгөтэй хүмүүсийн ухаан их ч тэнэгрэл нь хязгааргүй
энэ чинь харин луйвар юм биш үү
Хүн төрлөхтөн заримдаа үнэн тэнэгтэх юм даа /Зарсаны олз, авсаны гарз/ болох юм бна дөө
Arai l bish ymaa hiih ymaa olj ydsiin
MINII HUUGIIN 2 NASTAIDAA ZURSAN "SHUURGA" ZURAG AIMAAR UNE HUREH NI EE.
Iim teneg zuilst mungu zarna gedeg.
Iween tetgegch nar n l toldog baih. Ogoy gej hund n toloogui bol yostoi teneg geheer bna. Bi ch odii zeregtei yum saraachaad nasaaraa ideh hooltoi baimaar l bnashd.
ene zurguudiig ab gevel jaazniih ni umiig l ogoh baih
хайртдаа барих хамгийн сайхан бэлэг цэцэг биш гэж үү 88706000
Хамгийн их уншсан