Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хьюстоны тухай кино гэр бүлийнхэнд нь таалагдсангүй

Нэрт дуучин Уитни Хьюстоны тухай “Уитни” хэмээх кино өнгөрсөн бямба гарагаас үзэгчдэд хүрч эхэллээ. Өөрийгөө У.Хьюстоны найз хэмээн нэрлэсэн Анжела Бассетын найруулсан энэ кино нэр дуучны гэр бүлийнхэнд таалагдаагүйгээр барахгүй тус киног шүүмжилсэн мэдэгдэл хүртэл гаргажээ. У.Хьюстоны нөхөр Бобби Браунтайгаа танилцсан үеэс хойшхи амьдралыг өгүүлсэн эл кино түүний амьдрал хэрхэн буруу тийшээ эргэснийг харуулахыг зорьжээ. Гэвч хар бараан түүхийг нь голчилсон кино үзэгчдийн таашаалд ч нийцээгүй бололтой, хэвлэлүүдээр шүүмжилсэн нийтлэл олноор гарч байгаа аж. У.Хьюстоны дүрд жүжигчин Яаяа ДаКоста тоглосон юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан