Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Саусгоби Сэндс” компанийн хэрэг хоёр жил шалгагдсаны эцэст шүүхэд шилжлээ


БНХАУ-ын зах зээлд хамгийн ойр байрлах нүүрсний ордуудыг эзэмшин, нүүрсний хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Ре­сурс Лимитед” (SouthGobi Resourсes Ltd) компани Монгол Улсад “Саусгоби сэндс” (SouthGobi Sands LLC) нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн хамгийн том төсөл нь Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь “Овоот толгой” нүүрсний ил уурхай бөгөөд үүнээс гадна тэд Сүмбэрийн, Заг сүүж, Цагаан толгойн гэсэн хэрэгжүүлэх шатанд байгаа гурван ордыг эзэмшиж байна.
“Саусгоби сэндс” дээрх дөрвөн уурхайн нэгийг буюу 175.7 сая тонн батлагдсан нөөцтэй “Овоот толгой” ордод олборлолт явуулж байх үедээ 2011 онд хоёр удаагийн үйлдлээр нийт 100 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган АТГ-аас 2012 оны тавдугаар сард хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Харин тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Прокурорын Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.


ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖ, ЯЛЛАГДАГЧИЙГ МОНГОЛООС ГАРАХЫГ ХОРИГЛОСОН

Дээрх хэрэгт “Саусгоби сэндс” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон Санхүүгийн Ерөнхий менежер байсан Филлипин Улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежер асан Кристобэл Ж.Дэвид нарыг татан шалгасан. Тэднийг бүлэглэн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа татвар ногдох орлогыг зориуд бууруулсан буюу

• 90.02 тэрбум төгрөгт ногдох 17.4 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний

• Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн мөн 17 орчим тэрбум төгрөгийн тус, тус татвар төлөхөөс зайлхийсэн. Нийтдээ 35 тэрбум төгрөгийг татвараас нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Ингээд тэднийг татвараас санаатай зайлсхийсэн тул  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

• (Татвар төлөхөөс зайлсхийх) 166.2  дахь хэсэгт зааснаар “Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”

• (Мөнгө угаах)1661.3 дахь хэсэгт зааснаар “Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ”

• (Хээл хахуул өгөх) 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснээр “Саусгоби сэндс” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад тусгаарлан яллах дүгнэлт үйлдэн Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэргийн II шүүхэд хэргийг шилжүүлжээ.
Мөн прокурорын байгууллагаас дээрх гурван иргэнийг мөрдөн байцаалтын шатанд Монгол Улсын хилээр нэвтрэн гарах эрхийг нь түдгэлзүүлсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгө болон “Саусгоби сэндс” компанийн “ХААН”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-д байх дансыг шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацаанд битүүмжилсэн гэдгийг Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатар болон Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Г.Гэрэлтуяа нар мэдээллээ.

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАХГҮЙ ШАЛТГААН

“Саусгоби сэндс” компанийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад хоёр ч удаа буцсан, хоёр жил гаруй хугацаанд шалгасны эцэст Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу Өршөөлийн хууль яригдаж эхлэх үеэр хэргийг шүүхэд шилжүүллээ гэсэн хардалт иргэдийн дунд төржээ. Тиймээс татвараас нуун дарагдуулсан гэгдэж байгаа 35 тэрбум төгрөг тус хуульд хамрагдан өршөөгдөх талаар хараахан батлагдаагүй байгаа хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ. Тухайлбал, Албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвах ногдох зүйл, түүнчлэн нийгмийн даатгалын шитгэл ногдох орлогыг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх (энэ хугацааг УИХ-аар өөрчлөх боломжтой) хугацаанд нуун дарагдуулсан боловч сайн дурын үндсэн дээр ил болгож, ... мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийн хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэж байгаа юм. Гэхдээ мөн хуулийн 4.5-д Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэрэг болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдох ил бослсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү торгууль энэ хуульд хамаарахгүй гэж байгаа юм. Тиймээс УИХ дээрх хуулийн энэ хэсгийг өөрчлөн найруулахгүй л бол “Саусгоби сэндс” компанийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй болж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан