Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оргилуун дарс” шинэ балет үзэгчдэд хүрэхэд бэлэн болов


УДБЭТ-ын уран бүтээлчид вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн “Оргилуун дарс” хэмээх шинэ балетыг энэ сарын 24, 25-нд дэглэн толилуулахаар боллоо.

Тус балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхныг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлогтой.
Цомнолыг нь тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва бичиж, симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдах юм. Гол дүрүүдэд балетын гоцлооч СТА Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин нарын залуу бүжигчид тоглоно. Мөн бүжигчид тайзан дээр хормын дотор хувцсаа солих илбийн үзүүлбэр бэлджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан