Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буудлагын Гран при тэмцээн Кувейтэд эхэлнэ


Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн манай буудлагын шигшээ баг энэ сарын 24-31-ний өдрүүдэд болох Хааны нэрэмжит буудлагын олон улсын Гран при тэмцээнд бэлдэж байна.

Тэмцээнд О.Гүндэгмаа, Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нар онч мэргэнээ сорино. Энэ онд манай буудлагын шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах таван тэмцээн хүлээж байгаа.

2015 оны дөрөвдүгээр сараас эхлэх Дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнд эхний хоёр байрт орсон тамирчид олимпийн эрх авах бол, арваннэгдүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тохиолдолд олимпийн эрх авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан