Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч айлчлалаа өндөрлөж, өнөөдөр ДАВОСЫГ зорино


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Берлин хотоос галт тэргэнд сууж, Прагад хүрч очсон байна. Манай улсын төрийн төлөөлөгчдийг тус орны Ерөнхийлөгч Милош Земан угтах ёслолын талбайдаа албан ёсоор тосон мэндчиллээ. Уг ёслолд  Чех Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Вратислав Минараж, Гадаад харилцааны сайд Мартин Тлапа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Михайла Марскова Томинова, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова нар оролцжээ. Зочдоо угтсаны дараа хоёр төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Уулзалтаа дуусгаад албан ёсны хэлэлцээ байгуулан, гарын үсэг зурж, айлчлал болон хоёр орны харилцааны талаар хэвлэлийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөв.

Мөн өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНЧУ-ын Сенатын танхимын дарга Милан Штех болон Засгийн газрын дарга Бохуслов Соботка нар бараалхлаа. Төрийн тэргүүний Чех улс дахь айлчлал өнөөдөр дуусах бөгөөд тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийх товтой юм.
Гурван өдрийн айлчлал энд хүрээд өндөрлөж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үргэлжлүүлэн Швейцарийн холбооны улс руу жолоо зална. Тэндээ 24-нийг хүртэл гурван хоногийн хугацаанд Давосын Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулганд оролцох учиртай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан