Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр.
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шaлгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0181

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Баянгол дүүргийн 27 дугаар хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил”-ыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр, иж бүрдэл бүрийг нь 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр Нийслэлийн Төрийн сан банкны 200051015 тоот дансанд тушаан худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жилийн борлуулалтын /2013, 2014 он/ дундаж орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс багагүй байна.
-Сүүлийн 2 жилийн /2013, 2014/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж 1 удаа гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын үнийн дүн 1 тэрбум төгрөгнөөс багагүй байна.
-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он.
-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
-Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”
Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
1.2.1-т заасан 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл эсвэл түүнээс дээш заалт.
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2.1.2 Цутгамал болог угсармал төмөр бетон,  мод ба арагт  бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил  /1-5 хүртэл давхар/, эсвэл түүнээс дээш
2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт
Хуучин тусгай зөвшөөрлийн хувьд (2.1.1; 2.1.3; 2.2.1; 2.2.2; 2.2.4; 2.2.9)

Тендерийн хамт 22,000,000 (хорин хоёр сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага
тойруу-15, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,10 давхар
Мэргэжилтэн С.Болдбаатар, Утас: 75757805

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан