Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан-Уул аймгийнхан түүх соёлын дурсгалт газруудаа бүртгэв

БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төв, Дархан-Уул аймгийн БОАЖГ, музейтэй хамтран аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл болох булш, хиргисүүр, хадны зураг, бичээс, хүн чулуу, сүм хийд, эртний хотын туурь зэргийг бүртгэж, мэдээллийн санд оруулжээ.
Соёлын өвийн төвөөс манай улсын нутагт оршин буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг анхан шатны байдлаар бүртгэн баримтжуулах, тоолох, хадгалж хамгаалах, ашиглах явцад судалгаа хийх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг олон нийтэд сурталчлахаар “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал” цуврал ном гаргаж байгаа гэнэ. Тус номын VI дэвтэрт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын зурагт каталоги багтаж буй бөгөөд ирэх сард хэвлэгдэх юм байна.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан