Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баяжуулах үйлдвэрт гарсан гал Оюу Толгойн үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлжээ


“Оюу Толгой” компани өнгөрсөн оны IV улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн оны араванхоёрдугаар сард Баянжуулах үйлдвэрт гарсан гал үйлдвэрлэлийн хэмжээнд бага зэрэг нөлөөлсөн бөгөөд галын улмаас учирсан гэмтлийг бүрэн засварлаж, хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн гэж тус газраас мэдээллээ.

Ингээд “Оюу Толгой” өнгөрсөн улиралд нийт 50.300 тонн зэс (баяжмал дахь агууламж), 278 мянган унци алт үйлдвэрлэж, 2014 онд нийт 148.400 тонн зэс, 589 мянган тонн алт үйлдвэсэн байна. Харин энэ нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тусгасантай нийцэж байгаа бол энэ онд тэд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж эхэлжээ.

 Энэ талаар тус газрын Ерөнхийлөгч Эндрью Вүдлэй “Оюу толгой шинэ тутам бизнес хэдий ч 2014 онд бүтэн жил тасралтгүй үйлдвэрлэл явуулсан анхны жилээ амжилттай үдэж, ахиц дэвшилтэй ажиллалаа. Бэрхшээл сорилт багагүй энэ оныг Оюу толгойн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж, борлуулалтыг нэмэгдүүлсэн үзүүлэлттэй дуусгаж байна. Ингэснээр бид 2015 онд буй болсон өсөлтийг хадгалж, үр ашгийг нэмэгдүүлэх бололцоотой болохын зэрэгцээ Оюу толгойн бүх оролцогч талуудад үр өгөөжөө өгөх, аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэр болох замд гаргана гэдэгт бат итгэж байна” гэж хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан