Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутнуудад зориулсан “Хөдөлмөрийн яармаг” болно

Оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлснийг тохиолдуулан амралтын үеэрээ оюутан залуус ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор  цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх үүднээс  Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс  “PART-TIME” хөдөлмөрийн яармаг зохион байгуулах гэж байна.
Монголын Залуучуудын холбооны байранд болох энэ хөдөлмөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон, нээлттэй байгаа ажлын байруудаа танилцуулж, ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийх боломжтой юм.
Цагийн болон түр ажлын байруудад зөвхөн  оюутан, залуучууд гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа нэмэлт орлого олохыг хүссэн иргэдийг хамруулахаар тооцсон байна.

Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн оюутан, залуучууд, иргэдийг Нийслэлийн хөдөлмөрийн газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулах олон нийтийг хамарсан ажлуудад хамруулах боломжтой юм байна.
Ажил олгогч байгууллагууд “Part-Time” хөдөлмөрийн яармагт оролцсоноор шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хөдөлмөрийн яармагийн явцад лед дэлгэцээр компани, байгууллагаа танилцуулж, нээлттэй ажлын байраа хэвлэл мэдээллийн хэрэгслээр  үнэ төлбөргүй сурталчлах бол ажил хайгчид сонирхсон ажлын байрандаа шууд зуучлагдах, хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуйн нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан