Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөтийн дэлхийн цомын оноолт гарлаа


Олон улсын чөлөөт бөхийн холбоо буюу хуучнаар FILA-гаас энэ онд болох дэлхийн цомын тэмцээнүүдийн сугалааг Швейцарийн Лозанн хотноо явуулж, онлайнаар шууд дамжуулав. Ирэх гуравдугаар сарын 7, 8-нд ОХУ-ын Санкт-Петербургт болох чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд Монголын шигшээ багийнхан “В” хэсэгт ОХУ, Украин, Шведтэй оноолт таарчээ. Харин “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны баг халз тулна.
Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын 10, 11-нд АНУ-ын Лос Анжелес хотод болох эрэгтэй чөлөөт бөхийн дэлхийн цомын “А” хэсэгт ОХУ, Куба, АНУ, Монголын баг хүч үзэхээр сугалаа татлаа. “В” хэсэгт Иран, Белорус, Турк, Азербайжаны баг өрсөлдөхөөр болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан