Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажил сургууль, цэцэрлэг цуглах цагийг зөрүүлж түгжрэлийг багасгана

Нийслэлийн замын түгжрэлйиг бууруулахаар хотын удирдлага бас нэгэн арга хэмжээ авч ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн хэрэгжүүлэх гэж байна.
Нийслэл  хотын 1,2 сая иргэний  70 хувь нь буюу 848 932 иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэж байгаа гэнэ.
Иймд ажил , сургууль цэцэрлэгийн цуглах цагт өөрчлөлт оруулж Төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил - 09.00 цагт, Нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын  ажил - 08.30 цагт, цэцэрлэг - 08.00 цагт, Их, дээд сургууль - 09.00-11.00 цагт эхэлж байхаар төсөл яригдаж байгаа гэнэ.
Одоо бол ерөнхий боловсролын сургуулийн хичээл,  цэцэрлэгийн цуглах цагийг  08.00-08.30, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын  ажил 08.00 цагт, Их, дээд сургуулийн хичээлийг 07.40-08.00 цагт эхэлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан