Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Грег Плитт рекламанд тоглож байгаад галт тэргэн дор орж нас барлаа


Америкийн нэрт жүжигчин Грег Плитт рекламанд тоглож байгаад өнгөрсөн 17-ны өдөр галт тэргэнд дайруулан амь алдсан байна. Калифорнийн Бербанкед эрчимжүүлсэн ундааны сурталчилгаанд тоглож байхдаа ирж байгаа галт тэрэгний урдуур харайх гээд азгүй явдал болж галт тэрэгний доогуур орчихжээ. Ослын газарт ийм ундааны хэд хэдэн хоосон сав л үлдсэн байна.
Сурталчилгаа нь ийм эрчимжүүлсэн ундаа нь хүнд Супермений эрч хүч, хурд өгдөг гэсэн агуулгатай байснаас тэрээр ийн эрсдэлтэй алхам хийсэн байна. Гэхдээ Плитт өмнө нь төмөр зам дээр нэг биш удаа сурталчилгааны зураг авхуулж байсан юм.

Дөнгөж 37 настай жүжигчин “Манай амьдралын өдрүүд”, “Терминатор, аврагч ирнэ” зэрэг кинонд тоглосон юм.
Эрчүүдийн сонгодог төрх бүхий фитнес-дасгалжуулагч тэрээр төрөл бүрийн сэтгүүлийн гадарт 100 гаруй удаа гарч байжээ. Вест Поинтын цэргийн академи төгсч дэлхийн халуун цэгүүдэд алба хаан ахмад цол хүртэж байсна тэрээр шүхрээр 1500 удаа үсэрсэн байдаг.

0 Сэтгэгдэл
Өө ямар байлай юм бэв харамсалтай юм болжээ.
ersdel amjilt avchirdagch amjilt bas ersdel daguuldgiig bv mart
Hmm, haramsaltai nas barjdee
Хамгийн их уншсан