Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөлд боом өвчин гарч хөл хорио тогтоов


Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын III баг Тариатын баруун сайр гэдэг газар боом өвчин илэрч, өчигдрөөс хөл хорио тогтоолоо. Энэ сарын 14-нд хоёр ямаа халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсоныг аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжлэхэд боом өвчин болох нь тогтоогджээ.
Түүнчлэн мал, амьтны гоц халдварт галзуу өвчний тохиолдол найман аймгийн 12 суманд бүртгэгдэж хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан сум, Өвөрхангайн Тарагт, Төгрөг, Хужирт, Хөвсгөлийн Цагаан-Уул, Галт, Булганы Баяннуур, Баян-Агт, Баянхонгорын Бууцагаан,  Дундговь аймгийн Цагаандэлгэр,  Говь-Алтай аймгийн Цээл,  Архангай аймгийн Өгийннуур сумд галзуу өвчин гарчээ. Он гарсаар галзуу өвчний тохиолдол олноор бүртгэгдсэн учраас Эрүүл мэндийн яамнаас энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж гаргасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан