Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины Ерөнхийлөгч Давосын чуулганаас буцлаа


Украины Ерөнхийлөгч Петро Порошенко улс оронд нь үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Швейцарийн Давост ирээд байхдаа айлчлалаа цуцлан нутаг буцжээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч Лисенко хэвлэлийн бага хурал зарлаж, умард хилийн 29, 31 дүгээр хяналтын цэг орчимд ширүүн тулаан болж байгааг мэдэгдлээ. Луганскаас баруун хойш 32 километр зайтай энэ хэсэгт Оросын зэвсэгт хүчнийхэн Украины арми руу халдан довтолж байна хэмээн тэрээр мэдэгдсэн байна.  
Украины тал Оросын түрэмгийллийг зогсоож, байдлыг хяналтдаа авсан ч нөхцөл байдал ноцтой байна хэмээн мэдэгдсэний дараа Москва дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков дээрх бүх мэдээллийг үгүйсгээд, тус улс Луганск руу  цэргээ илгээгээгүй, энэ бүхэн “Оросын түрэмгийлэл” гэсэн зохиомол ухуулга суртлын нэг хэсэг гэв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Донецк, Луганскийн зарим хэсгийг салан тусгаарлагчид эзэлснээс хойш зэвсэгт мөргөлдөөний хөлд 4800 хүн амь үрэгдэж, 1,2 сая хүн дүрвэн нүүгээд байгаа юм. Донецк дахь сүйрсэн онгоцны буудлыг гартаа оруулахын тулд салан тусгаарлагчид өнгөрсөн долоо хоногоос Украины армитай бүр ширүүн тулалдаж эхэлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Мягмар гарагт гэхэд автобусны буудалд бөмбөг дэлбэлснээс хоёр хүн амь үрэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан