Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 оны сонгуулийн эхний бооцоог МАХН тавилаа, хэн давуулж амлах вэ


Монголчууд 2015 оны Цагаан сарын дуулианд автаж, эдийн засгийн хүндрэлийг ам уралдуулан ярьж байх зуур 2016 оны УИХ-ын сонгуулийн дуулианыг МАХН эхлүүллээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өм­нөх жилийн хагасаас эхэлдэг бай­­­сан сонгуулийн кампанит ажил эхэллээ гэж ойлгож болох нь. Хамгийн сонирхолтой нь, 2008 оны сонгуулиар АН, МАН хоёр бие биеэсээ өрсөлдөн нэг сая, 1,5 сая төгрөг өгнө хэмээж байсан популист амлалт дахин сэргэж байна.

МАХН юун түрүү малчдад цалин олгох гэнэ. Улсын хэмжээнд мал аж ахуй эрхлэн ажиллаж амьдарч байгаа 145 мянган өрхийг ингэж дэмжих нь. Тэгэхдээ өрхөд биш, малчдад гэсэн болохоор 300 гаруй мянган хүнд цалин өгөх нь.
“Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” хэмээн Үндсэн хуулиндаа заасан болоод ч тэр үү, үе үеийн Засгийн газар малчдаа байнга л харж үзсээр ирсэн. МАХН бол бүр толгой дээрээ гаргах нь. Өнөөдөр малын хөлийн татвар авах эсэх тухай яриа гарахад л малчид үстэй дээлээ өмсөөд жагсахад бэлэн болчихсон, АН-ыг муухай харагдуулах дуртайгаараа МАН цаанаас нь шордоод байгаа болохоор МАХН-ын энэ амлалт шиг гайхамшигтай юм гэж хаана байхав.

Одоо МАН үүнээс яаж давж гарах бол. АН-ыг иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэхэд эхлээд шүүмжилснээ нэг хоногийн дотор 360 градус эргэж бүр 1,5 сая төгрөг өгнө гэдэг улс аягүй бол малчдад халаалт дулаантай орон сууц барьж өгнө гэх болов уу. АН бас юу гэж амлах бол. Яриад байвал ч бас амлалт үлдэж байна л даа. Тариаланчдын улсад тушааж байгаа үр тарианы төлөө тонн тутамд нь урамшуулал олгож байгаа юм чинь малчдын зах зээлд нийлүүлж байгаа ноос ноолуурын тонн юм уу, кг тутамд нь урамшуулал өгнө гээд хэлчихвэл ялсныхаа дараа бол яаж ч мурьсан болно л доо.

Социализмын үед говийн бүсийн аймгуудад ажиллаж байгаа сэхээтнүүдэд говийн нэмэгдэл өгч байсан ч одоо болтол сураггүй. Хожим нь эрх баригчид хязгаар нутгийн аймгуудын иргэдэд нэмэгдэл олгоно гэж ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөө хүрч байгаа.

Харин МАХН-ынхан энэ нэ­мэгд­лийг хаяанаасаа эхлэх нь. Мөрийн хөтөлбөрт нь гэр хороололд гэснээс биш яг хаанахынх, нийслэлийнх үү, аймаг сумын төвийнх үү гэд­гийг заагаагүй ч цалингийн 15 хувь л гэсэн болохоор нэлээд эргэлзээтэй. Улсын хэмжээний гэр хороолол гэвэл толгой эргүүлэм тоо гарах биз. Урьд нэгэнтээ цалингийн  доод хэмжээ нэг сая төгрөг болно гэсэн нь өнөөдөр төгрөгийн ханшийн уналтаар л энэ тоонд дөхөж байгаагаас биш өрхийн, тухайн ажилтны амьжиргаанд ахиц дэвшил гараагүй л байгаа.

Өмнөх сонгуулийн том том амлалтуудын хор уршгийг Монгол Улс, үе үеийн Засгийн газар эдэлж, ёстой буруу харж уйлж, зөв харж инээж байхад 2016 оны УИХ-ын сонгууль дахиад л том амлалтаар дарсан, толгой эргүүлж, уур цухал хүргэсэн сонгууль болох нь.

Хэзээ ч хүнээс урьтаж сэтгэдэггүй, хэн нэгний хэлснийг тоть мэт дуурайн жаахан өсгөх төдийгөөр амлаж амиа аргацаадаг МАН-ынхан одоо яаж үүнээс давуулж хэлэх вэ гээд манарч суугаа. Өнөө маргаашдаа шүүмжилж байгаад нэг л мэдэхэд малчдад өгөх цалингийн тоо хэмжээг гаргачихсан, аягүй бол малынх нь тоогоор дүйцүүлэн цалин өгнө гээд сууж байх вий.

Сонгуулийн үеийн хамгийн эм­­зэг, хүмүүсийн хамгийн чих тавин сонсдог нэг тоо бол хө­дөл­мөрийн хөлсний доод хэм­жээ, дундаж цалин. Энэ талаар ч гэсэн МАХН өрсөөд дуугар­чихлаа. Одоо хөөрхий МАН, АН-ынхан давуулж шидэхгүй л бол болохгүй болж байна.

Уг нь, МАН-ынхан АН-ыг  дотроос нь идэж байгаад нэр хүндийг нь унагааж амархан дараад авна гэж байтал өөрсдөөс нь урьтаад том зүйл амлаад эхэллээ. Энэ уурандаа улс орныхоо эдийн засгийн байдлаас хол тасархай, сэтгэлд багтамгүй зүйлс амлах нь дамжиггүй. Одоо Тусгаар тогтнолын ордон сонгуулийн штаб болж том том амлалт боловсруулах хүнээр дүүрч байгаа.  
За ингээд урьд нь толгой эргэм амлалтад нэг жил хэртэй  дотор бялуурдаг байсан Монголын ард түмэн одоо бүтэн жил хагасын хугацаанд сайхан сайхан зүйл сонсон шилний цаанаас чихэр долоох нь дээ.

0 Сэтгэгдэл
Хийж чадах ажлаа амлахч муу биш л дээ.Харин мөнгө амладаг нь жаахан тиймхэн.Жишээ нь сум багт юу хийх малчдын амьжиргааг яааж өөд татах байгаль орчинд гялаах юу хийхээ амлах бол зөв.Хуучин шиг хууртдахгүй дээ. Сум багт ажлын орон тоо нэмэгдүүлэх тунч даацтай ажлууд хиймээр л байна.
эрх мэдэлд хүрэх гэсэн худалч, зальтай заваан хүмүүсийн дураар авирлаж, худлаа амалж, төрд гардаг энэ заваан тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна, тэгэхгүй бол тэнэг монголчууд юм өгнө, тэгнэ ингэнэ гэснийг нь сонгосоор байгаад улс орноо алдаж дууслаа,
Xu namiinxan Bayangol duurgiin orxiin emnelgiinxeniig songuulidaa urialsan gev uu songuuli exelchixsen yum uu nuxud oo
Hudal amlalttai temtseh ard tumnii holboo darui baiguulj Magnaig terguuneer tavya
Iim balai yariagaa bolioroi! Alban tushaaliin tuluu Mongol ornoor mini ***** toglo! Mongol ulsaa uls shig, hun ardaa hun shig bolgomoor baina.
Хамгийн их уншсан