Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яндангийн утааг 95 хувь хүртэл шүүх боломжтой гэв


Утааны улирал ид дундаа орж буй энэ үед Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн хөндий” компани өөрсдийн бүтээсэн утааны шүүлтүүрийг хэвлэлийнхэнд танилцууллаа. Тус компани гурван жилийн өмнө бүтээсэн утаа шүүгчээ танилцуулахаар хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд, Байгаль орчин ногоон хөгжилийн яамны сайдад хандсан боловч гурав хоногийн дараа ирж уулзаарай гээд таг болжээ. Хэдийгээр нийслэл хотын гол бэрхшээл болсон агаарын бохирдлыг бууруулахад өөрс­дийн хувь нэмрээ оруулахаар зохих албаныханд хандсан ч анхаарч үзээгүй учир тэд өөрс­дөө хэд хэдэн газар шүүлтүүрээ тавьж, туршиж үзсэн байна. Тухайлбал, Өвөрхангай айм­­гийн Арвайхээр хот, нийс­лэлийн БЗД-ийн 68-р дунд сургуульд яндангийн шүүл­­түүрээ суулгахад, утаа нь эрс багассан тухай тус ком­панийн инженер Б.Бат­­баяр хэлж байна.
Тэдний бүтээсэн утааны шүүлтүүр нь яндангийн хөндийгөөр галын оч, утаа тортог дээш сорогдох үед цахилгаан мо­то­рын тусламжтайгаар хорт утааны 90-95 хувийг шүүх замаар ажилладаг аж. Зөвхөн утаа шүүгээд зогсохгүй мөн дулаан алдагдал, түлш зар­цуулалтыг эрс багасгана хэмээн зохион бүтээгчид нь хэлж байна. Тиймээс энэ утааны шүүлтүүрийг нийтийн хэ­рэг­лээ болгоход төрөөс дэм­­жиж, санхүүжүүлэхэд тус­лахыг “Мөнгөн хөндий” ком­па­­нийн­хан хэвлэлээр дамжуулан эрх баригчдаас  хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан