Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх даваа гарагаас газрын цахим бүртгэл эхэлнэ


Нийслэлийн иргэ­дэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршилд цахим хэлбэ­рээр газар өмчлөх хүсэл­тийг ирэх даваа гарагаас хүлээн авахаар боллоо.

Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн хоёрдугаар хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэг зэрэг таван байршилд нийт 12388 иргэнд, мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн гурван байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлнэ.

Цахим системээр иргэ­дээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа энэ сарын 26-ны өдрөөс эхлэн 15 хоногийн турш үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан