Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦЕГ-ын дарга Р.Чингис БНХАУ-д айлчилж байна


Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны урилгаар энэ сарын  19-23-ны өдөр БНХАУ-д айлчилж байна.  

ЦЕГ-ын дарга Р.Чингис айлчлалын үеэр энэ сарын 19-нд БНХАУ-ын НАХЯ-ны дэд сайд Чэнь Жиминьтэй хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа хил дамнасан гэмт хэрэг, хил орчмын бүсийн аюулгүй болон тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй явж буйг тэмдэглээд, цаашид бүх шатны хэлхээ холбоог бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хоёр улсын ард иргэд болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд аюулгүй, тогтвортой орчин бүрдүүлэхээ илэрхийлэв.
Айлчлалын хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хот, Шэньжэн хотод зочилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан