Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МОНГОЛЫН САЙТУУДЫН НЭГДСЭН 2 ДУГААР ЧУУЛГАН” БОЛНО

Монголын Сайтын Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаар “Монголын сайтуудын нэгдсэн хоёрдугаар чуулган”-ы тов батлагджээ. Энэ удаагийн чуулган 2014 оны 1 дүгээр сарын 24-нд болно. Өмнө нь 2012 оны 2 дугаар сард анх удаа “Монголын сайтуудын нэгдсэн чуулган” болж Монголын Сайтын Холбоо шинэчлэн зохион байгуулагдаж байсан юм. 2009 онд байгуулагдаж 5 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Монголын Сайтын Холбооны Удирдах Зөвлөлөөс “Шинэ салбарын шанг таталцсан 5 жил” нэртэй тайлан сэтгүүлийг эмхлэн гаргажээ. 120 гаруй вэбсайтыг эгнээндээ нэгтгэсэн тус холбооны ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан энэ удаа ахин нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, шинэ бүтэц бүрэлдэхүүнийг бүрэн дэмжиж ажиллана хэмээн мэдэгдлээ. Тэрээр нэгдсэн чуулганд Монголын Сайтын Холбооны үйл ажиллагааны талаар илтгэл тавих юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан