Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сошиал соёл хийгээд эх оронч үзэл


-Өөрсдийгөө нэг толинд харах уу-

Олон нийтийн сүлжээгээр вьетнамчуудын монгол охидтой наргиж цэнгэж байгаа зураг, бичлэг сүүлийн хэдэн өдөр тарсан нь олон нийтийн ярианы сэдэв болж, бухимдал дургүйцлийг нь өдөөж байна. Үзсэн хүн бүр Монгол цусаа бузарласан охидыг олон нийтийн сүлжээгээр “эрүүдэж” нэгээс нөгөөд дамжуулан түгээж байгаа нь эхнээсээ “үр дүнд” хүрч буй бололтой. Сошиал ертөнцөөр нэг вьетнамчуудтай зугаацаж байгаа монгол охидын зураг, бичлэг тарснаар тэнд байсан нэг охин амиа хорлохыг завдсан талаар цахим хуудсууд мэдээлжээ. Гэхдээ энэ тухай цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдээгүй байна. Вьетнамчуудын бичлэг гэнэт олон нийтийн сүлжээгээр давтамжтайгаар цацагдсан нь зохион байгуулалттай байж болзошгүй гэх иргэд байхад хэн нэгэн нь утсаа алдсанаас болж ийнхүү утсан дээрх зураг, бичлэг нь тарсан гэж үзэх хэсэг ч байна. Монгол охидоо зүй бусаар доромжилж, тэдний үсийг хусахаар зэхээд байгаагаа зарим нь ил зарлав. Бүр вьетнамуудтай холбоотой охидын талаар мэдээлэл авах утасны дугаарууд ч тавьж.

Цагдаагийн байгууллага ч үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан асуудлыг шалгахаар болж, шаардлагатай баримтыг цуглуулан холбогдох газруудад нь хүргүүлэхээр шийджээ. Гэхдээ вьетнамчуудын асуудлыг шалгахдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн тогтолцоотой юм байна. Тухайлбал, нэг зураг дээрх хоёр охин арван жилийн сурагчийн цамцтай байгаа нь асуудал үүсгэх нь. Хэрэв үнэхээр вьетнамчууд насанд хүрээгүй охидтой зугаацсан бол насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан гэдэг үндэслэлээр, нохойны махаар боодог хийхдээ айлын нохой хууль бусаар агнасан бол, олон нийтийн сүлжээгээр бусдыг садар самуунд уруу татсан гэх зүйлүүдээр эрүүгийн хэрэгт татах аж. Гэхдээ одоогоор асуудлыг дөнгөж шалгахаар болж байгаа учир эрүүгийн хэрэгт татах эсэх нь тодорхойгүй.
Өөрийнхөө иргэдийн дэгдээгээд байгаа хэргийн талаар өчигдөр Монгол Улс дахь Вьетнамын Элчин сайдын газрын нэгэн албан тушаалтан хэвлэлд өгсөн тодруулгадаа “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч, гэмт хэрэгт холбогдсон иргэд байгаа эсэхийг шалгах болно. Хэрэв манай улсын иргэд гэмт хэрэгт өртсөн, гэмт хэрэгт холбогдсон бол бид арга хэмжээ авах болно. Мөн вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зураг зэргийг нийтэд цацсан этгээдийг шалгуулах болно” гэжээ.

Дошин дээрээ атаман бай

Ямар ч байсан тэд иргэнийх нь эсрэг өгүүлсэн хэргийн эзнийг олно гэдгээ мэдэгдэж байна. Монголчууд бид иргэнийхээ “төлөө” “Ичтэл нь шэйр хий”, “эцэг эх нь хараг”, “тэдний үсийг нь хус” гэх зэргээр зураг, бичлэгүүдийг тарааж байгаа нь хэр ёс зүйтэй хэрэг вэ. Хоёр ба түүнээс дээш хүнд хувь хүний талаарх мэдээллийг түгээсэн бол хувь хүний эрхэнд халдсан хэрэг болдог. Тэгвэл энэ олон цэцэрхэгчид бүгд хэрэг хүлээх нь. Адгийн муу үгээр охидоо доромжилж тэдний хийсэн алдаан дээр “ажиллаж” суугаа нь үндэсний үзэл биш харин ч үндэсний хагарал. Хэрэв тэр зурагт миний ойрын хэн нэгэн байсан бол гэх бодол яагаад энэ хүмүүст төрөхгүй байна вэ. Уг нь, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж шийдэх зүйл биш л байлтай. Нэг хүний эрх чөлөө нөгөө хүний хамрын үзүүрээр хязгаарлагддаг гэдэг. Олон нийтийн сүлжээ өөрөө хэнийг ч хуулийн өмнө өөрийгөө зөвтгөх тайлбар өгөх боломжгүйгээр шууд л “цаазалж” орхидог аймшигтай эд гэдгийг ч дээр өгүүлсэн охины амиа хорлох оролдлого харууллаа. Хэн нэгнийг шүүхээр буруутайг нь тогтоогүй байхад гэм буруутайд тооцохгүй гэдэг бус уу. Алдаа хийдэггүй хүн гэж үгүй...

Нийслэлд 80 гаруй вьетнам авто засварын газар ажиллаж байна гэсэн тоо гарчээ. Халтиргаа гулгаатай өвлийн улирал, нэгэндээ зам тавьж өгдөггүй монгол хүний аархуу зан чанар тэдэнд асар их ашиг өгдөг аж. Монголд ажиллаж, амьдардаг 700 гаруй вьетнам иргэн байгаа гэсэн судалгаа байна. Нэг хүн сардаа 350 мянган төгрөгийн татвар өгч, жилдээ улсын төсөвт тэд зургаан тэрбум орчим төгрөг төвлөрүүлдэг гэнэ. Ийм өндөр татвар төлөөд дээрээс нь монгол хүүхнүүдтэй зугаацах. Ашигтай болоод л тэд олноороо Монгол руу тэмүүлж, эндээ шигдээд байгаа нь ойлгомжтой.

Монгол, Вьетнам авто засварын үнэ хэтэрхий зөрүүтэй. Монгол засварын үнийг хоёр дахин нугалсан үнээр вьетнамчууд хөдөлдөг. Хэрэв монголчууд өөрсдөө машинаа аятайхан засаад, нүглийн нүдийг гурилаар хуурдаг зангаа татаад зах зээлээ эзэлж чадвал вьетнамчууд олноороо энд шигдээд байх нь юу л бол. Дошин дээрээ атаман бай гэсэн үгийг хэлэх дуртай залуус маань зан авираараа биш үйл хөдлөлөөрөө атаман баймаар. Машин засварын зах зээлийг вьетнамд алдчихсан, дараа нь юугаа хэнд алдах бол...

Муухай монгол зан гаргаж, худлаа эх оронч дүр эсгэн, компьютерийн араас бусдыг чичлэхээс өөр юу ч хийж бүтээсэнгүй өдий хүрснээ эргээд нэг харъя. Манай экспортын 92 хувь нь уул уурхай, наймхан хувь нь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа бол өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний 80  хувийг импортоор авч байна. Өөрөөр хэлбэл бид түүхий нүүрсээ ухаж зарахаас өөр юу ч хийж чаддаггүй, бүхнийг гадаадаас авдаг, машинаа ч гадаадуудаар засуулдаг, гар мухар хүмүүс. Хуурамч эх оронч омогшлоо түр хойш нь тавьж өөрсдийнхөө бодит үнэн нүүр царайгаа нэг тольдон хараач.

Хүний нутагт явж байж эмс охидтой нь наргиж цэнгэчихээд, адаг сүүлд нь ингэж олон нийтийн сүлжээгээр цацаж, доромжилж, амьдрах аргагүй болгох эрх монголчуудын мөнгөөр гэдсээ цатгадаг вьетнамчуудад байхгүй. Гэхдээ л  “айлын хүүхдүүд ийм айхтар” гэгчээр улс иргэдээ өмөөрч ямар айхтар үг хэлж байгааг анзаарч үзэх сөхөө алга гэж үү.

0 Сэтгэгдэл
mashinaa zasuulahaa boliyo ch geh shig.huurhii chingisiin ur sad monuu.shuud ***** tal zod nud huuj garga,ter novshiin biee unelegchdiig n usiig n bish heluug n haichil shorond hii.ta nar laliin ulsad tursun bol shuluugaar shiduulj uheh baisan daa muu gichiinuud
Mongoliin xooliig tsuslax mørøørøø tsuslaxgui xuuli zørchij, xet davarch baigaa irgedee ilchilsen Mongol irgeniig olj tootsoo bodox uxaanii yum yarij baigaa vietnamiin diplomat tøløøløgchiin gazart eserguutsel ilerxiilmeer baigaag Mongoliin erx buxii baiguullaguud anxaaraasai. Mongold xunii erx, ter dundaa Mongol undestniig gutaaj baigaa yanxnuudiin erx xereggui ! Mongold zøvxøn MONGOL UNDESTNII ERX L XEREGTEI !
Setgegdel bas xariinxnii tald, Mongol undestniig doosh ni xiij baij niitlegdex yum baina tiimuu ? Esreg utgaaraa niitlegdexgui baigaag say xarlaa. Nerteigeer ni Mongol undesten gej baix xereg alga gesen tom niitlel bolovsruuaad tavichixaach ta nar.
mongolchuudaa maninaa muusai tuluguudeer zasuulahaa baichihldaa
BID TANII HVSSEN TSETSEGIIG VNEGVI HVRGEJ OGNOO 88706000
Хэдэн годгор бор охидоо цаашдаа олигтойхон аваад явъя гэвэл эхлээд машинаа вьетнамуудаар засуулахаа больё гэж ойлголоо дэмжиж байнаа
Хамгийн их уншсан