Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онц сурлагатангууд зусланд үнэгүй амрах нь

Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд нийтдээ 29 зуслан байдгаас өнөөдрийн байдлаар 18 нь бэлтгэл ажлаа бүрэн хангаж, хүүхдүүдээ хүлээж авах саналаа ирүүлсэн байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор зуслангууд үнээ нэмэх санал ирүүлсэн ч 7-10 хоногийн амралтын эрхийн бичгийг 110-120 мянган төгрөг байхаар тооцжээ. Зуслангууд ирэх сарын 6-наас хүүхдүүдээ авч эхлэх бөгөөд зургадугаар сарын 20 гэхэд бүх зуслангийн үйл ажиллагаа жигдэрнэ гэж Нийслэлийн Хүүхдийн төлөө газрынхан хэлж байна.

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар өнгөрсөн жилүүдэд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг зуны амралтаар нь үнэ төлбөргүй зусланд амрааж байсан. Тэгвэл энэ ажил үргэлжлэхийн зэрэгцээ оюуны өндөр чадвартай буюу онц сурлагатануудаа дэмжиж, нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан