Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Терроризмыг зөвтгөсөн найман настай хүүг байцаажээ
Нэгдүгээр сарын 7-нд зэвсэглэсэн террористууд Charlie Hebdo шог сэтгүүлийн газарт дайран орж хүний амь нас хөнөөснийг дэмжсэн утгатай үг хэлсэн найман настай жаал хүүг Францын Ницца хотын цагдаагийн газар дуудаж байцаасан байна. Жаал хүү амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх нэг минутын дуугүй жагсаалд оролцохоос татгалзсаны зэрэгцээ “террористуудтай эв нэгдэлтэй байна” гэж хэлснийг сургуулийн удирдлага цагдаагийн газарт мэдүүлжээ.
“Бид жаал хүүг аавтай нь хамт дуудаж, наймхан настай жаахан хүү хаанаас ийм тэрслүү үзэлтэй болсныг мэдэхийг хичээсэн” гэж хотын цагдаагийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.
Түүний хэлснээр бол байцаалтын үеэр “Терроризм гэж юу вэ” гэсэн асуултад жаал хүү мэдэхгүй гэж хариулсан гэнэ. “Жаал хүү ер нь юу ярьж байгаагаа өөрөө ч ойлгохгүй байсан” гэж цагдаагийн төлөөлөгч хэлсэн байна.
Лалын шашинтнууд нэгдүгээр сарын 7-нд Парис хотын төв дэх долоо хоног тутмын Charlie Hebdo шог сэтгүүлийн байранд дайран орж гал нээснээр 12 хүн амь алдсаны найм нь тус сэтгүүлийн сэтгүүлч, зураач байсан юм. Мөн 11 хүн шархадсан юм. Charlie Hebdo шог сэтгүүл лалын шашны гэгээн Мохаммедийг шоглон зурж гадна хуудсан дпээрээ тавьснаар лалын шашинт ах дүү Куаши нар энэ аймшигт хэргийг өдүүлсэн нь тодорхой болсон юм.

0 Сэтгэгдэл