Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль бөөндөн батлах хугацаа хоёрдугаар сарын 10 хүртэл


УИХ-ын 2014 оны намрын чуулганыг ирэх сарын 10-нд өндөрлүүлэхээр төлөвлөжээ.   Тиймээс энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр  төлөвлөсөн хуулийн төслүүдээ шахаж эхэлжээ.
Одоогоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа юм.
Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Баянмонгол “Эрдэнэс Монгол” компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа ч хэлэлцэж эхлээгүй байгаа юм.
Юутай УИХ өнгөрсөн дөрвөн сарын туршид хэлэлцэж баталж амжаагүй хуулиудынхаа төслийг энэ 10 хоногт бүгдийг нь биш юм гэхэд нэлээдийг нь бөөндөх бололтой.
Аль нэг нам, эвсэл завсарлага авчихгүй, гишүүдийн ирц бүрдэж байвал шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан