Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан яам, агентлагийн удирдлагуудад үүрэг өглөө


Яам, агентлагуудын удирдлагатай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, үг хэллээ.

Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан нэгтгэн зохион байгуулагдсан байгууллагын дүрэм, бүтэц, төсөв, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг шинэчлэн батлаж хэрэгжүүлэх, Үндэсний зөвлөл, Хороо, Засгийн газрын тусгай сангийн ажлын албыг харъяалах төсвийн ерөнхийлөн захирагчдад нь шилжүүлэх замаар давхардлыг арилгасан тул чиг үүргийг нь асуудлын хүрээний дагуу холбогдох байгууллагын нэгж, ажилтнуудад батлагдсан төсөвт нь багтаан зохицуулалт хийж хариуцуулахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болголоо.

Мөн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлэх боломжтой зарим төсөвт байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцоонд шилжүүлсэн тул 2015 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт,  төсөв, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг батлаж хэрэгжүүлж эхлэх, төрийн захиалгат бараа, ажил үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах үндсэн дээр санхүүжүүлдэг зарчимд шилжүүлэх, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр бууруулж тогтоосон орон тооны хязгаарыг нэмэгдүүлэхгүй байх, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан ажилтнуудын чиг үүргийг нягтруулж, ажил төрлийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлаж хэрэгжүүлэхийг даалгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан