Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олны бухимдлыг баяр хөөрөөр дарах гэсэн долоо хоног

Өнгөрч байгаа нэгэн долоо хоног үйл явдлаар баян долоо хоног байж дээ. Долоон өдрийг хэлж байгаа хэрэг шүү дээ.
Энэ өдрүүдэд Монгол Улс гурван сая иргэнтэй боллоо. 

Монголоос олимпын аварга төрсөн тэр өдрийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэр үеийн Сүхбаатарын талбайд хөлчүү гарч ирээд “Би азтай ерөнхийлөгч, чи азтай ерөнхий сайд” гэж байсан шиг л ёстой баяраар бялхаж байх шив дээ.
Чухамдаа 2 сая 999 мянга, 999 хүнээ тэжээж чадахгүй тэвдэж байгаа энэ улсад “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэдэг үг яг тохиролтой. Гурван сая дахь иргэндээ ч яахав байр сууц, хүнс хоол, мөнгө төгрөг өгдөг юм байж. Тэр өдөр төрсөн хүүхдүүдийг ч бас гомдоохгүй гэж байгаа. Энэ хэдээс гадна УИХ-ын 76 гишүүн, агентлагуудын дарга нар гээд 100 илүү хүн ч яахав тэртэй тэргүй монголчуудын амьдралаас тасарсан хүмүүс, цагаан сараар хөдөөгүүр жаахан хэсч бэлэг  цуглуулаад дараа нь гадаадад байдаг гэрээдээ явчихна.
Бусад 2 сая 900 мянган хүнээ яах гэж байгаа төр юм бол.
Ингээд билгийн улирлын цагаан сар хүртэл “Монгол Улс гурван сая хүн амтай” гэдгээ ярьж, Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн хоёр нь өдөр бүрий үүнийгээ дурсан “Би азтай хүн. Миний  өнгөн дээр......” гээд л өөрөө тэр хүүхдийн эцэг нь юм шиг ярьсаар нэгэн жилийг өнгөрөөнө. Үгүй ер хөл хөөрцөг болж байгаагий нь ээ.

Гэтэл “Би азтай.......” гэдэг баяр хөөр үүгээр дууссангүй ээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутгаас нэг занданшуулсан шарил олж гэнэ. Одоо бас л нэг хэсэгтээ “Монгол Улсыг дэлхий бишрэн харж байна” гэцгээнэ. Өнөө л Бат-Отгон, Давааням, Нагаанбуу гээд Чингис хааны тухай агуу мэдлэгтнүүд онол чойроо уралдуулна. Магадгүй явж явж Чингис хааны онгон ч болж мэднэ..

Энэ бүхэн яагаад ингэж ганцхан  долоо хоногт багтаад ар араасаа цувраад л бөөн бөөн баяр хөөр авчраад байна аа.
Ердөө л билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн ойртож байгаад л хамаг учир нь байгаа хэрэг.
Эдийн засгийн хямрал, хүн ардын хүнд байдал тохиох бүрийд л ийм нэг сайн сайхан, сонин содон  үйл зэрэгцдэг.

1990-ээд онд монголчууд картын бараанд дугаарлаж байхад яалаа даа. Харь гаригийнхан гэнэт л монголчуудыг санаад, хайрлаад ирж буугаад л заримыг нь авч нисээд л......Үзмэрч Дашцэрэн Ромбу гаргийнхантай уулзаж цээжээ маажуулаад л..........О.Дашбалбар “Тэр ч эгэлд хүн биш ээ. Яриад сууж байхад толгой дээгүүр нь шар гэрэл цацраад” гэсэн алдарт үгээ хэлж парик Жаргалсайхан, Ш.Гүрбазар хоёр дагаж явж сурвалжлаад.......
Зохиолч Дожоодорж гуай бас нэг “Алтан цөгц” олоод л.....Монголчуудын хувь заяаг яг шийдэх юм болоод л.
Өнөрмаа  гэдэг бүсгүй зүв зүгээр сууж байтал энд тэнд гал гараад......ШУА-ийнхан судалж үзээд “Үнэхээр л тусгай хүн байна. Гал гаргадаг юм байна” гэж нотлоод.......

Тэр үед хүмүүс картын баранд дугаарлаж, дээр дороо орон тэмцэлдэж байхдаа чухам л үүнийг ярьж зугаагаа гарган, сэтгэлээ тайвшруулж, үүний ачаар ч эрх баригчдыг муулан жагсч цуглахгүй, босч тэмцэлгүй  тэсч өнгөрөөсөн.

Одоо монголчууд тун хүнд үетэй учраад байгаа. МАН-ын эрх барьсан 23 жилийн мулгуу бодлого, Н.Алтанхуягийн хоёр жилийн ухаангүй явдал хоёрын үр шимийг амсаад тэвдэж байгаа энэ үед анхны цагаан сар нь тохиож байна. Юм бүхний үнэ тэнгэрт хадсан ч цалин тэтгэвэр нь нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй ард иргэд яая даа гэцгээж “Үнэхээр туйлдаж байгаагаа бие сэтгэлээрээ мэдэрч байгаа” энэ үед ийм олон баяртай явдал тохиож байгаа нь энэ.

Яах гэж ингэж байна вэ, яагаад яг ийм үед ийм олон баяртай зүйл тохиогоод байна аа.  Мэдээж уулзаж учирсан хоёр хүн, хэд гурвуулаа  эдийн засгийн хүндрэл, цагаан сарын бэлтгэлээ яана даа гэцгээн эрх баригчид, төрийн томцуулыг зүхэхээс сэргийлэх гэж энэ олон баярыг “зохион байгуулж” яг ийм үед тохиолгож байгаа нь энэ.

Ер нь хүмүүсийн сэтгэл санаа гундуу байгаа үед үзэл суртлын ийм аргыг зохион байгуулалттайгаар  хэрэглэх нь аль ч улсад байдаг л зүйл. 1990-ээд оны эхэн үеийн ЗХУ, Оросыг эргээд сана даа. Мөн л хаа сайгүй “Барбашка” гарч ирээд л айлын эд зүйл зүв зүгээр байж байгаад гэнэт хөдлөөд л, яг л бөмбөр цохиж байгаа юм шиг дуугараад.......
Ёстой оросын хэвлэл бүхэн үүнийг бичиж, уулзсан хүн бүр үүнийг л ярьж байсан.

Үнэхээр ч яг үүнтэй адил одоо нийслэл, хөдөө орон нутагт хүмүүс энэ л хоёрыг ярьж байна. “Гурван сая дахь иргэн Өмнөговьд төрсөн гэнэ. Байрыг нь хаанаас өгөх юм бол”, “Төрөхдөө л амьдралаа аваад явчихдаг азтай хүүхэд юм”, “Тэр өдөр төрсөн 180 хүүхдэд нь ямар бэлэг өгөх бол”, “Бас чацуутан 29 хүүхдэд нь....” гээд л. Эсвэл “тэр занданшуулсан шарил чинь хутагт хувилгаан хүнийх гэнэ” гээд....
Жаахан байж байгаад бүр давслаад “Өнөө буриадын Итгэлт хамбынх шиг бие нь бүлээн байна гэнэ”, “Монголчуудыг яг аврах хувилгаан чинь энэ гэнэ” гээд л......

“Юуны чинь наадам, цагаан сар” гэдэг шиг юун өнөөх эдийн засгийн хүндрэл, Сайханбилэгийн худал яриа амлалт, Оюутолгой, Таван толгой, цагаан сарын бэлтгэл, юмны үнэ өссөн тухай, Улаанбаатарын утаа зэргийг хэдийнээ мартагнасан.
Эрх баригчид чухам л үүнийг хүсч байгаа.

0 Сэтгэгдэл
25 жилд АН МАН ээлжилж төр барилаа. элбэгдорж 5 жил ерөнхийлөгч хийлээ. 10 жил дарга хийлээ
25 жилд АН МАН ээлжилж төр барилаа. элбэгдорж 5 жил ерөнхийлөгч хийлээ. 10 жил дарга хийлээ
Одоо ч энэ солиорол үргэлжилсээр, аймг бүр өөр өөрийн 3 саятны чацуутанд бэлэг гардуулаад, хүмүүс, "манай тэр сумаас нэг нь төрсөн гэнэ. Нөгөө хэний хүүхэд" гэжэ ам дамжуулан ярьж бэрхшээлээ жаахан мартганаад л...........
ЗӨВ ШҮҮ
Хаа газар үзэл суртлын ийм арга байдаг. 3 сая дахь иргэнийг 3 дугаар сард төрнө гээд л байсан, яагаад ингэж эрт төрөв...Бодох л асуудал.
Unen ug bichjee
ene somguuliin umnuh pr shudee odoo 3 say chinges serlee geedl ,hyasaanii dotroh suvd maani odool une hurehed belen bolj bn geedl ehlene shuudddeee,1 ugluu bosood harhad hyamral duuslaa bid hyamralaas garglaa bid chadlaaa ,ih uriig bii tulluu geedl ta bidnii sanliig 5 kg tsagaan budaaugch bgaadl avchah shig amarhan zuil haana baina, nter tsagt 5kg budaa avaad bushuuhan ene buhniig duusgahiig bid bugdeeree huseh bolno.ene budaa za saindaa 10 boloodl duuusah bhdaa ter hoorond buh zuilee batatgaad ajih bolno doo.huurhii yadarsan ard minuu
uneheer unen zuil bichej
хоньны голыг нь таслахаар унагахаар намайг тэнгэр харуулж байна гэж боддог юм гэнэ лээ тэрнээс ялгарах юм алга шив дээ тайван амгалан үхэцгээ
TENGERT LUU GJ AMITAN BAIDAGGUI YUM
CHI MINII ARD TUMEND BITGII ATAARH ZA YU.......TENGERT LUU GJ AMITAN BAIDAGGUI YUM
CHI BITGII HUTS ......3 SAYDAH IRGEN BOLSON HUUHDUUDIIG URAMSHUULAJ ALDARSHUULAH HEREGTEI UGCH BGA YUMN ARAI BGA BNDAAAA...HUMUUS ATAARHAJ BGA YUM SHIG SONIN SONIN YUM YRIH YUMAA
darragiin songuuliin beltgel jvagdaj bnaa. etsest ni hurtel elgeer ni hevtuuleed elberelt hunii dur gargaj 20 000 tugrug taraagaad sanaliig tani avah arga, adag suuld ni ter munguu oloh gej tusuvt garaa dureh jmuu ali ashigtai ord gazraa zaraad ta bid ene ordiin uridtsilgaa avaad huvaagaad idsen gej multraad uuruu gadaadad dans haustai dotoodod ter zarsan bajlagaas huvi hurteed unahgui udamshisan ter bumtan turj bgaa jmdaa uher mongoltsuudaa
Тэнэг ард түиэн минь дүнхүү мулгуу ард иргэд минь ээ ХОХЬ нь гэж үүнийг хэлдэг юм Тогоондоо тарчил бид тэнгэрийн луугийн амьтас бидэнтэй бүү барьц а.луулав ха ха хо хо
TENGERT LUU GJ AMITAN BAIDAGGUI YUM
CHI MINII ARD TUMEND BITGII ATAARH ZA YU.......TENGERT LUU GJ AMITAN BAIDAGGUI YUM
CHI BITGII HUTS ......3 SAYDAH IRGEN BOLSON HUUHDUUDIIG URAMSHUULAJ ALDARSHUULAH HEREGTEI UGCH BGA YUMN ARAI BGA BNDAAAA...HUMUUS ATAARHAJ BGA YUM SHIG SONIN SONIN YUM YRIH YUMAA
Нээрээ тийм ч юм уу даа. Одоо тэгээд яах уу? Гар хоосон босвол зодуулчих байх даа. Ойроор нь орос, хятадаас тусламж гуйх уу? Монгол түмний минь заяа түших байлгүй дээ гээд эе эвээ хичээгээд суугаад байх уу? Гарц байна уу
хоньны голыг нь таслахаар унагахаар намайг тэнгэр харуулж байна гэж боддог юм гэнэ лээ тэрнээс ялгарах юм алга шив дээ тайван амгалан үхэцгээ
xyychin eponxii caid altanxyagiin noxdvvdteigee idcen yycaniig xapin ilepvvlj cap shineec omno toostoo xiij xapiystalga xvleelgex yam bishvv mongoliin yadapcan apdaap bitgii shoobyydaad bai lybipchidaa
yag vnen shvv mongolchyydaa bopdog ni topdogoopoo topj oldobop ni olddogoopool oldoo biz ene 76 gaa tep tycmaa elbegdopj iimepxvv yamand gapshcan xvn shvvdee odoo zvgeep amap amgalan baistagaaj top apd epgenii amdpal ylc opniig oodon tatax tal deep dyy xooloigoo xvpgex shag shvv tetgebep tetgemj topiin alban xaagchidiin stalin xolciig cap shineec omno memvvlex xepegtei bna mongol apd tvmeen
Цалин нэмэгдэх нь байтугай цалингаа аваагүй байгууллага байнаа. Сангийн яам төсвийг нь өөр байгууллага руу шивчихсэн, бидний буруу гэсэн юм яриад сууж байвал яана.
Ene niitlel bichisen ! Hun ym bolgon iig dandaa harluulj bodoj baidag uchraas amidral ni ch oligtoi baidaggui bizdee ! Ene doloo honog saihan l 7 honog bailaa shuudee !
үнэн шүү Алтанхуяг,Батбаяр,Ганхуяг нараас олны анхаарлыг холджжлах гэсэн арга,анх 1929-1930-аад онд АНУ-д эдийн засгийн хямралын үед олны анхаарлыг сариулах гэж олон ангит телевизийн сериал гаргаж байсан гэдэг тэр түүх л давтагдаж байна...танил царай тэгээд бүр үнэгүй хүнээр улс орноо тэжээлгэх гэдэг залхуу заваанбохир архичин онгироо монголчуудад яг тохирсон арга
Хамгийн их уншсан