Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлчид Б.Галааридад ахин итгэл хүлээлгэв


 Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн 16 дугаар их хурал баасан  гаригийн өглөө 8,30 цагт эхэлж, 21 цаг хүртэл халуун уур амьсгалтай өрнөв. Их хурлын мандат авахаас эхлээд л маргаан дагуулж байсан ч хурлын төгсгөлд сэтгүүлчид ардчилсан сонгуулийн зарчим ёсоор удирдах бүрэлдэхүүнээ сонголоо.
Хот хөдөөгийн 250 гаруй мандаттай төлөөлөгч оролцсон энэ удаагийн хурлаар сэтгүүлчдийн нийгмийн асуудлаас илүүтэйгээр ур чадвар, эрх ашгийг хамгаалах талаар үг хэлсэн хүмүүс хөндөж байсан юм. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс залуу сэтгүүлчдийг сургалтанд хамруулах мэргэшүүлэх талаар цаашид дорвитой арга хэмжээ авах ёстой болсон гэдгийг нэг бус төлөөлөгч анхааруулсан.Мөн сэтгүүлчдийн нэр хүнд уруудаж байна, хар нэртэй байна гэсэн ойлголтоос ангижрах цаг болсныг нь хөндсөн. Түүнээс гадна Сэтгүүлчдийн эвлэлийн үе үеийн удирдлагуудын төвшинд байнга яригдаж байдаг байшин барилгын асуудал юу болсон, чухам хаанаа хэрхэн гацсан бэ гэдэг асуултыг ерөнхийлөгч Галааридад хандан тавьж байсан юм. Нэгдсэн эвлэлийн байшин барих газрыг хотоос шийдэж өгсөн гэж байсан боловч үнэндээ энэ зөвхөн аман яриа төдий явсаар сонгуультай хамт замхран алга болсон аж. УИХ-ын дарга хүртэл явсан байр байшингийн асуудлыг цаашид хөөцөлдөх аргагүй болсон хэмээн Б.Галаарид ерөнхийлөгч хэлээд түрээсийн байрандаа өнөөдрийг хүртэл байгаа гэж байв. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрэм ёсоор энэ удаагийн хурлаар удирдлагуудаа шинээр сонгох, зарим бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой. Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчид нэр дэвшигчээр өмнөх гурван жилд ерөнхийлөгчөөр ажилласан Б.Галаарид, МҮОНРТВ-ийн захирал асан М.Наранбаатар, “Масс медиа” агентлагийн захирал Ч.Даваабаяр, Орон нутаг хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Шаравдорж нарын хүн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийг тайзан дээр дуудахад Б.Галааридаас бусад нь нэрээ татаж байгаагаа мэдэгдсэнээр өмнөх ерөнхийлөгч 99,9 хувийн саналаар улиран сонгогдов.

Сэтгүүлчдийн эвлэлийн гадаад харилцааг голлон хариуцдаг тэргүүн дэд ерөнхийлөгчөөр М.Наранбаатар, МҮОНРТВ-ийн захирал Ц.Оюундарь нар нэр дэвшиж, М.Наранбаатар төлөөлөгчдийн 58 хувийн саналаар, дэд ерөнхийлөгчид МСЭ-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ү.Батхишиг, ТВ5 телевизийн гүйцэтгэх захирал Э.Дагиймаа, “Масс медиа” агентлагийн захирал Ч.Даваабаяр нар нэр дэвшиж, Ү.Батхишиг 72 хувийн саналаар сонгогдлоо. Орон нутаг хариуцсан ерөнхийлөгчөөр С.Шаравдоржийг улираан томилсон аж.
Мөн Хяналтын хорооны гишүүд, Бага хурлын гишүүдээ сонгосноор сэтгүүлчид ирэх жилүүдэд тэдний нэрийн өмнөөс ажиллах сэтгүүлчдээ шинэ ажилд нь тохоон томилсноор 16 дугаар их хурал өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан