Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулга эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс  мессежээр санал авах болсноо зарласан.

Уг санал авах ажил өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс албан ёсоор эхэлж байна. Санал асуулга хоёрдугаар сарын 3-ны өдөр дуусч, 2 дугаар сарын 4-ний өдөр дүн мэдээллийг багцлан ЗГХЭГ-т хүргэнэ. Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээнэ. Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авах бөгөөд өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно. Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй.

Иргэн та 15151111 дугаарт мессеж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой гэдгийг  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа онцолсон юм. Харин санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан