Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цагаан сар”-ын үзэсгэлэн худалдааг 14 байрлалд гаргажээ

Сар шинийн “Цагаан сар”-ын баярыг удахгүй монгол түмэн хотлоороо тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан төвлөрсөн худалдааны төв захуудад очих боломжгүй нийслэлийн иргэдэд зориулж төвийн зургаан дүүргийн 14 байрлалд үзэсгэлэн худалдаа гаргаж байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын талбай, Баянзүрх дүүрэгт “SKY” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбай, Цэрэндоржийн  гудамж, Баянгол дүүрэгт Лион тауэр, Хан-Уул дүүрэгт “Sky Трейдин”-г ХХК, “Номин 5”  ХХК, “ Home Plaza”-д, “Улаанбаатар импекс” ХХК, СХД-т “Сийлбэр”  Худалдааны төв, “Сувдан төв” зэрэг худалдаа үйлчилгээний төвүүд болон талбайд цагаан сарын баярын үзэгсгэлэн худалдаа гарч байна.

Мөн нийслэл хотын Нарантуул, Дэнжийн-1000 зэрэг томоохон зах хүрэх болон тодорхой авто замуудад амралтын өдрүүдээр автомашины дугаарын зохицуулалт хийх, нийтийн автобусны үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан