Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн чанар

сургамжит өгүүллэг

Манай орцны таван давхарт ганц бие эмээ амьдардаг юм. Нас дээр гарсан энэ эмээ гурван жилийн өмнө ханиа алдаж, орь ганцаар хоцорсон. Хөөрхий эмээ үүнээс өмнө төрсөн ганц охин, хүргэнээ, хоёр бяцхан зээгээ автомашины ослоор алдсан байлаа. Хорвоо тэр эмээд хатуурхаж, хувь тавилан даанч тохуурхжээ. Би ч тэр, манай хөршүүд ч хөөрхий эмээг ихэд өрөвддөг ч туслах аргаа олдоггүй байв. Гэтэл нэгэн өдөр гэр рүүгээ орж яваад орцны үүдэнд хадсан зарлалыг олж харав. Түүнийг тогтоон уншвал "Хүмүүс минь, би 1000 төгрөгөө алга болгочихлоо. Олсон хүн байвал авчирч өгнө үү. Тэтгэвэр бага, ойр зуурын зүйлд хүрэлцэхгүй. Талх авахад ч багадах юм. Хэрэв та миний мөнгийг олвол тавдугаар давхрын 79 тоотод авчирч өгнө үү" гэж бичсэн байлаа. Би түрийвчнээсээ 1000 төгрөг гаргаж атгаад, таван давхар руу өгсөн эмгэний амьдардаг хаалгыг тогшив. Эмээд "Таны мөнгийг оллоо" гээд 1000 төгрөгөө өгвөл эмээ мэгшин уйлаад "Өнөөдөр манайд найман хүн ингэж орж ирлээ. Маш их баярлалаа. Миний хүү тэр дор байгаа зарлалыг авчихаарай. Эмээ нь ямар ч мөнгө алга болгоогүй, бас тэр зарлалыг бичээгүй юм..." гэлээ.

1 Сэтгэгдэл
Үнэхээр хөөрхөн өгүүллэг бна
Хамгийн их уншсан