Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


“Ардчилал” сонины 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 165 дугаарт гарсан Монгол-Оросын хамтарсан сургуулийн  Тендерийн урилгыг дараах байдлаар залруулж байна.

“Ардчилал” сонины 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05/2128/-дугаарт гарсан Монгол-Оросын хамтарсан сургуулийн  Тендерийн урилгыг дараах байдлаар залруулж байна.
                    
Огноо : 2015 оны нэгдүгээр сарын 9
Тендер шалгаруулалтын нэр: “Хичээлийн анги танхимуудын ханын стенк” худалдан авах    
Тендер шалгаруулалтын дугаар: Т-2015/01
    
Монгол Оросын хамтарсан сургууль нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хичээлийн анги танхимуудын ханын стенк” худалдан авах  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг хүсвэл (нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь Монгол–Оросын хамтарсан сургуулийн 2900002395 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн турш хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцүү үнийн дүнтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны хоёрдугаар сарын 09-ны 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба  нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж,
Монгол Оросын хамтарсан сургууль, 1 тоот, захирлын туслах З.Нарантуяа,
утас: 11326078

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан