Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд  2015 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана.

Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2015 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 8:00 - 17:00 цагийн хооронд нийслэлийн Өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэд битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

www.umch.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Лавлах утас: 325209, 9905-6537

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан