Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэргэн буудагчийн хамгийн шилдэг 10 винтов

Мэргэн буудагч гэдэг дайны хамгийн аюултай хүний нэг. Ганцхан буудахын тулд урт удаан хугацаагаар бэлтгэл хийж, нуувчинд хэдий хугацаагаар ч хамаагүй хүлээнэ. Тэгэж байж хэрэгтэй байгаа зүйл дуусгана. Үүний тулд түүнд маш найдвартай зэвсэг хэрэгтэй. Найдвартай сайн байхаас гадна түүнийг бүрэн эзэмшиж өөрийн болгосон байх нь амжилтын нэг үндэс.
Сталинградын тулалдаанаас эхлээд өнөөгийн тусгай салаануудын хэрэглэдэг мэргэн буудагчийн хамгийн нэрд гарсан 10 винтовыг энд дурдаж байна.

1. Мосины “гурван шугамт”

1931 онд Мосины винтовыг зөвлөлтөд хамгийн анх дуран хараатай хийсэн юм. Дуранг нь Подольскийн хараазүйн үйлдвэрт бүтээсэн. Энэ буу дэлхийн хоёрдугаар дайны үед ойрын болон дунд зайнаас хамгийн их үүрэг гүйцэтгэж зөвхөн Сталинградын тулааны үед гэхэд л энэ буугаар зэвсэглэсэн гвардийн буудлагын 13 дугаар дивизийн 98 мэргэн бууч германы 3879 цэрэг офицерийг устгаж байжээ.

2. АСВК

ЗХУ-д 1980-аад оны сүүлчээр бүтээсэн том калибрын винтов. 12 кг жинтэй энэ буугаар нэг км хүртэлх зайнд байгаа хөнгөн хуягласан юм уу, хуяглаагүй техникийг устгаж болно. Сум нь секундэд 850 метрийн хурдтайгаар нэг км хагас ниснэ.

3. Винторез

Мөн л 1980-аад оны сүүлчээр тусгай салааныханд зориулан бүтээсэн дуугүй винтов. ЗХУ бутарсны дараагаар Чеченийн нэг, хоёрдугаар дайны болон гүрж-осетины мөргөлдөөний үед өргөн ашигласан. Урт нь 90 см, жин нь гурван кг.

4. Calico M951S


Зөвлөлтийн дээрх буунууд гарсны дараа АНУ-д 1990-ээд оны эхээр дунд зайнд хэрэглэхээр бүтээсэн винтов. 100 сум багтах дайзтай. Calico M960 гар пулемётын загвараар бүтээсэн гэдэг.

5. Драгуновын мэргэн буудагчийн винтов

Драгуновын энэ винтов машин үйлдвэрлэлийн ИЖ заводын шилдэг бүтээлийн нэг. 1958-1963 оны хооронд Евгений Драгуновын удирдлага дор хэсэг зохион бүтээгчид хамтран гаргасан. Өнгөрсөн хугацаанд нэг биш удаа шинэчлэн сайжруулсан ч одоо хөгширсэн гэж болно. 600 метр дэх дайсныг ямар ч тохиолдолд аюулгүй болгох чадалтай.

6. CheyTac m200 «Intervention»

Америкчуудын 2001 онос эхлэн гаргасан хэд хэдэн загварын винтов. Алсын зайд, бараг 2 км-т найдвартай тусна.  Дэлхийн компьютер тоглоомд орж залуусын хамгийн их сонирхдог буу нь болсон. Компьютерийн “Call of Duty: Modern Warfare 2” тоглоомд залуус хамгийн их сонгож авдаг  зэвсэг.

7. AMP Technical Services DSR-1

Ямар ч салхитай үед найдвартай тусдаг герман винтов. Цагдаагийн болон терроризмын эсрэг ажиллагаанд өргөн хэрэглэдэг GSG-9 загварын буу.

8. Accuracy International AS50

2005 оны нэгдүгээр сараас АНУ-ын ShotShow-2005 үзэсгэлэнд анх тавьсан. 1369 мм-ийн энэ буу 14,1 кг жинтэй.Тусгал нь найдвартай, мэргэн буудагчийн орчин үеийн шилдэг зэвсэгт орно.
 
9. Barett M82

Энэ бууг америкийн иргэн Ронни Баррет бүр 1982 онд өөрийнхөө гараашт бүтээсэн гэдэг. Зэвсгийн хэд хэдэн үйлдвэр татгалзсаны дараа тэрээр дотоодын зах зээлд цөөн тоогоор борлуулахаар шийдсэн. 7 жил болоод Шведийн арми 100 ширхгийг авснаар сая АНУ анхаарлаа хандуулж “Цөлийн шуурга”, “Цөлийн бамбай” ажиллагаандаа хэрэглэсэн. Өнөөдөр энэ бууг дэлхийн олон орон зэвсэглэлдээ ашиглаж байгаа.

10. Accuracy International Arctic Warfare

Английн Accuracy International Ltd компаний 1980-аад оноос гаргасан бүтээл. Англичууд армидаа төдийгүй цагдаагийн тусгай салаандаа хэрэглэдэг. Иргэний худалдаанд ч гаргадаг, орост ч гэсэн зэвсгийн дэлгүүр худалдаалж байсан. Британийн цэрэг Крейг Гаррисон энэ буугаар 2475 метр буудсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
винтовийн богино дуран авна хаанаас авах вэ
Мосины винтов худалдаж авна
манай монголчууд удахгүй дурантай нум сум хийнэ за юу.
Oor goy ***** bas delgerengui taniltsuulga bwal sn bn
ymar aimar aldaatai bichdegiin be
Контр тоглодог хүүхдийн хэмжээнд худлаа бичсэн байна. Олон бууг худлаа танилцуулжээ. Сако ТРГ-22, Орсис Т5000 гээд жинхэнэ супер буунууд алга байна.
angiin sain buug taniltsuulaach
манай монголчууд удахгүй дурантай нум сум хийнэ за юу.
Хамгийн их уншсан